Өчигдөр Замын-Үүд боомтоор сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн их АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ ОРЖ ИРЛЭЭ

Aдмин / Эдийн засаг

Дэлхий нийтээр цар тахлын улмаас ачаа барааны тээвэрлэлт удааширч, бөөгнөрөл үүсээд байсан. Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд дэх нөхцөл байдлыг сайжруулахаар ажлын хэсэг томилсон билээ. Тэгвэл Замын-Үүдийн хилийн нөхцөл байдал өдрөөс өдөрт сайжирч, өчигдөр буюу наймдугаар сарын 30-ний өдөр боомтоор 198 ачаа тээврийн авто машин орж иржээ. Энгийн цар тахалгүй үедээ өдөртөө 150 орчим ачаа тээврийн машин орж ирдэг байсан бол Ковидын үед энэ жиллийн хамгийн өндөр авто машин тээвэрлэлтэнд хүрсэн байна.

Түүнчлэн манай улс түүхэндээ анх удаа өргөн төмөр замаар хамгийн их буюу 88 ачаа тээврийн галт тэргээр ачаа барааг өчигдөр мөн татан авсан байна.

Дээрх импортын тоо мэдээлэл нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм. Мөн өнгөрсөн долоо хоногоос Экспорт 100-аас 140 авто машин болтолоо өсөөд байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.

Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нөлөөгөөр сүүлийн жил гаруйн хугацаанд тодорхой боомт, хотод ачаа барааны бөөгнөрөл үүсээд буй. Үүнийг шийдвэрлэхээр холбогдох албаныхан Замын-Үүд боомтод ажиллаж байгаа билээ.


Сэтгэгдэл

Зочин [119.40.98.114] 2021-09-01 10:14:48

88 ачаа тээврийн галт тэрэг орж ирсэн гээд байхаар нь ашгүй контейнерүүд ирлээ гэсэн чинь тээвэр зуучууд худлаа мэдээлэл гэх юм. Тяньжин дээр олон сараар овоорсон контейнерүүдээ оруулж ирэх талаар арга хэмжээ аваачээ дулаан байхад тэсээд хүлээж байтал хүйтэнд хайруулж болдоггүй бараанууд одоо болохоо байлаа шүү!!!!!!

Заанхүү [103.229.121.205] 2021-08-31 12:51:17

Замын Үүдэд одоо бэлэн байгаа бараг ачаалалгүй байгаа нарийн цагирагийн лав хоёр төмөр зам байгаа. Тэдгээрийг онцгой нөхцлөөр ашиглан Эрээнээс Замын Үүдрүү ачаа зөөх ашиглагдаагүй нөөцөө ашигламаар бн. Орж ирсэн ачааны гаалийн бүрдүүлэлтэд хүн хүрэлцэхгүй бол УБ-аас гаалийн байцаагч нарыг дайчлаад хилийн цэрэг тойруулж зогсоож байгаад татвараа хураагаад авчихсан. Улс байнадаа байгаа боломжоо ашигламаар юм

zochin [103.229.122.1] 2021-08-30 22:23:11

Tijin deer baigaa achaanuud yasiin bol ? tatagdsan bolov uu?

Зочин [202.126.89.40] 2021-08-30 16:37:35

ачаа ачих машиныхаа тоог нэмж чадахгүй байж нүүрс зөөж байгаа машины тоог нэмээд л байгаамдаа. тэгэхлээр албаар машины тоог нэмэхгүй тээврийн үнийн хөөрөгдөл болгож бараа бүтээгдэхүүны үнийн өсөлт бий болгож ард иргэдийг сөхрүүлж байна даа

Зочин [66.181.176.30] 2021-08-31 11:35:59

Нүүрстээвэрлэх машиныг нэмээгүй ээ

tenegt malaa [202.55.191.130] 2021-08-31 08:29:09

zob ch dee.nvvrs zarj baij uls orologo olonoo.harin ter naimaachidiin oruulij bui baraa zvgeer l hamag mongig gadaad ruu zooj bna. hujaa hogiig baga oruulij irsen deer za. nvrrs zarj l uls oronoo amidarch bgaa shuu.

Зочин [66.181.161.27] 2021-08-31 04:02:54

яг үнэн

Jenko [202.126.88.173] 2021-08-30 13:49:53

Shaaldaa araas ni 100 100gaaraa irj bhad

Zochin [66.181.180.157] 2021-08-30 10:09:27

Za omno odort 300-350 mashin orj irdeg baisan shuu!!! Yumnii taliillaaa Zam teewriin said, Gaaliin dargiig soliochee...

Зочин [150.129.141.94] 2021-08-30 06:51:51

198 машины тал нь импортоор орж ирж буй шинэ хуучин машин байх. Ковидгүй үед зөвхөн ачаатай машин 200 гаас доошгүй байдаг байсан юм даа

Зочин [202.55.191.194] 2021-08-30 03:11:55

он сараа харалдааа

дорж [103.111.68.3] 2021-08-30 02:37:57

ховд монголыг тарвасаар хагналаа уу ДАНДАА хятад шүү дээ

Зочин [103.80.210.183] 2021-08-30 02:28:15

эрээнээс орох ачаа ихсээд ирэнгүүд ховдын тарвас элбэг дэлбэг болдог нь ямар учиртай юм бэ? ховдынхон эрээнээр ачаагаа зөөгөөд байна уу? аан?

Zochin [88.228.251.110] 2021-08-30 02:35:57

Medrelee hend gaihuulaadch bgaan ner us zuragui gardag bolohoor yug ch bursan ch ydagin gej boddog bha malud


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.