Монголын коксжих нүүрсний үнэ 2400 юаньд хүрэв

Aдмин / Эдийн засаг

Далянийн Таваарын биржид Ганцмод боомт дахь Монголын түүхий коксжих нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногоос 300 юаниар өсч, тонн нь 2300-2400 юань хүрчээ. Коксжих нүүрсний фьючерс үнэ сүүлийн нэг сарын хугацаанд 40 хувиар өсч, тонн нь өнөөдрийн байдлаар 2849.5 юань болсон байна.

Монгол Улсад Covid-19-ийн тохиолдол эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийг хязгаарласнаар коксжих нүүрсний үнэ ийнхүү огцом өсч байгааг “SXCoal” мэдээлжээ.

Монголын нүүрсийг ихэвчлэн гангийн үйлдвэрлэлд ашигладаг бол эрчим хүчний салбарт Индонез, ОХУ-аас авсан нүүрс хэрэглэдэг тул Гашуунсухайт-Ганцмод боомтын үйл ажиллагааг түр зогсоосон нь Хятадын цахилгаан эрчим хүчний хангамжид нөлөөлөхгүй аж.

Монгол Улсын хувьд өнгөрсөн сард БНХАУ-д 498 мянган тонн коксжих нүүрс нийлүүлсэн нь дөрөвдүгээр сараас хойших доод цэгт хүрсэн үзүүлэлт болов.

ОХУ БНХАУ-ын коксжих нүүрсний гол нийлүүлэгч болжээ. ОХУ-аас өнгөрсөн долдугаар сард БНХАУ-д нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ 1.2 сая тонн хүрсэн байна. Үүнд БНХАУ-ын талаас Австралийн нүүрсний импортод хориг тавьж, Монголын нүүрсний тээврийг хязгаарласан нь голлон нөлөөлжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.78] 2021-09-01 06:34:02

Монголын баялагын буян их юмдаа

Зочин [202.9.47.54] 2021-08-31 02:31:47

Нэг тонн нь 370 долларын үнэтэй дүйцэж байна.

G [202.126.90.16] 2021-08-31 01:47:13

Tomor zam bsan bol bid Emirat bish yumaa gkhd Kazakhstan tsaashaa bolchikhoor blaa! Tankaar gyalgar uuttai els buuddad balaigaas bolj ene uls 10 jil, 10mlrd $ aldaj bna! Suraggyi bsan Orosuud bidniig doosh ni khiigeed oorsdoo nomer 2 boljdee! Jenko khenii toloo ajillasan be?

Зочин [59.153.115.96] 2021-09-03 06:50:32

Төмөр зам чинь бвал нүүрс болоод бусад баялагийг чинь бүгдийг нь ил далд өдөр шөнөгүй ховх сороод өдийд шороог нь тэврээд сууж бх биз

Зочин [202.179.8.210] 2021-08-30 23:01:46

Төмөр зам яасан бэ Шинэ төмөр зам


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.