АНУ нисгэгчгүй онгоцоор Кабулын нисэх онгоцны буудлын орчимд цохилт өглөө

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын өгсөн цохилтын улмаас 9 иргэн амиа алджээ

Уржигдар орой Кабул хотын Хамид Карзай олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо Исламын улс бүлэглэлийн амиа золиослогчид их хэмжээний тэсрэх бодис тээвэрлэж явсныг АНУ нисгэгчгүй онгоцоор цохилт өгч устгасан тухай CNN агентлаг мэдээлээ. Тус агентлагийн мэдээлж байгаагаар АНУ байг амжилттай сөнөөсөн ч, хүчтэй дэлбэрэлтийн улмаас нэг гэр бүлийн 9 хүн амиа алдаад байна.

АНУ-ын цэргийн хүчнүүд нүүлгэн шилжүүлэх ажиллагааг мягмар гаригт багтаан дуусгахтай зэрэгцэн Кабул хотын Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх буудалд удаа дараагийн террорист халдлагууд заналхийлсээр байна. Уржигдар Кабул хотод өгсөн цохилтынхоо тухай Пентагоны төлөөлөгчид “Исламын улс бүлэглэлийн их хэмжээний тэсрэх бодис тээвэрлэсэн машин нисэх онгоцны буудалд ноцтой аюул заналхийлж байсныг таслан зогсоосон. Цохилт өгөх үеэр машин дотор байсан тэсрэх бөмбөг дэлбэрч, дэлбэрэлт улам хүчтэй болсон” гэж онцолсон юм. Мөн машин дотор байсан Исламын улс бүлэглэлийн хоёр гишүүн амиа алдаж нэг нь хүнд шархаджээ.

АНУ-ын өгсөн цохилтын үеэр амиа алдсан энгийн есөн иргэний зургаа нь 3-4 орчим насны хүүхэд байжээ. Өдгөө Афганистанд хяналтаа тогтоогоод байгаа Талибууд уржигдар орой АНУ-ын өгсөн цохилтыг эрс буруутгаж, энэхүү үйлдэл нь тус улсын бүрэн эрхт байдалд халдаж байна гэж мэдэгдсэн байна.

Энэ тухай Талибаны хэвлэлийн төлөөлөгч Билал Кареми CNN агентлагт өгсөн ярилцлагадаа "Бусдын газар нутагт ийм цэргийн ажиллагаа явуулах нь ноцтой үйлдэл. Хэрэв ямар нэгэн цэргийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай бол АНУ эхлээд талибуудад мэдэгдсэн байх ёстой. АНУ ийм ажиллагаа явуулах бүрт бид тэднийг хүчтэй эсэргүүцсээр байх болно” гэжээ.

Уржигдар орой АНУ-ын нисгэгчгүй онгоц тэсрэх бодис тээвэрлэсэн автомашин руу цохилт өгсөн нь өнгөрсөн дөрөв хоногийн дотор Исламын улс террорист бүлэглэлийг онилсон хоёр дахь цохилт боллоо.

Өнгөрсөн пүрэв гаригт нисэх онгоцны буудлын гадна хаалганы ойролцоо Исламын улс бүлэглэлийн амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас АНУ-ын 13 цэрэг амиа алдсан. Энэхүү харамсалтай үйл явдал АНУ-ын армийн сүүлийн 10 жилд амсаагүй том хохирол болсон. Афганистаны 20 жил үргэлжилсэн дайн зогсож АНУ цэргүүдээ татан гаргахын даваан дээр болж байгаа энэхүү үйл явдлуудаас үүдэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены нэр хүнд унаж, цахим орчинд шүүмжлэлд өртсөөр байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [93.24.184.97] 2021-09-06 18:48:15

baliar amerikuud huuhduud alsnaa enhiig sahiulah gej shaahiimaa

Хаха [66.181.161.65] 2021-09-01 08:55:41

Эрлийз хурлийз мэдээлэл ойлгох юм юу ч алга

Зочин [202.131.250.85] 2021-09-01 06:57:59

исламын улс бүлэглэл юм уу талибан юм уу ойлгохоо байлаа

Зочин [202.126.88.175] 2021-08-31 09:40:13

хахаха өөрсдөө террорист халдлага хийхдээ зөвшөөрөл авсан юм болов уу

oshoo [103.26.194.124] 2021-08-31 05:18:14

naad americiin nugeltei llruudiaas chin tsusan ushuuguu hed dahin nugalna gedegt itgeltei aina


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.