Япон улс модерна вакциныг хориглолоо

Aдмин / Гадаад мэдээ

Япон улс модерна вакциныг дархлаажуулалтад хэрэглэхийг хориглолоо. Тус улс энэ сарын 26-нд модерна вакцины 1.63 сая орчим тунгаас үл мэдэгдэх бодис илэрсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхээ түр зогсоогоод байсан юм.

Модерна вакцин хийлгэсний дараа Япон улсад хоёр хүн нас барсан гэж тус улсын ЭМЯ-аас мэдээлсэн. Вакцин болон нас баралтын хоорондох учир шалтгааны холбоог хараахан тогтоогоогүй байна гэж тус ЭМЯ-наас болон модерна вакциныг Японд нийлүүлж буй Takeda компаниас мэдээлсэн байна.

Японы Засгийн газар болон холбогдох гурван эмийн компаниас шалгалт хийж байгаа боловч цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах үйл ажиллагааг эхлүүлээгүй байна. "Одоогийн байдлаар бүртгэгдсэн нас баралтууд модерна вакцинтай холбоотой нь тогтоогдоогүй байгаа боловч энэ асуудлыг нарийвчлан судлах албан ёсны шалгалт хийх нь чухал гэж үзэж байна" гэж Takeda компани бямба гарагт мэдэгдсэн ч өнөөдрийн байдлаар Японы 19 мужид нийт 180 мянган тун бохирдуулагч бодистой модерна вакцин хийгдээд байгаа аж.

Японы Эрүүл мэндийн яам энэ судалгааг Takeda компанитай хамт явуулах болно гэж мэдэгдсэн ч модерна вакцины үйлдвэрлэгчийн зүгээс шалгах ажиллагааг явуулж эхэлсэн гэж нэмж онцоллоо.

Бохирдуулагч бодис бүхий модерна вакциныг үйлдвэрлэсэн Испанийн Рови компани пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ бохирдуулагч бодисыг "тоосонцор" гэж тодорхойлжээ. Чухам юунаас болж вакцин гадны биетээр бохирдсоныг давхар шалгаж байгаа гэж Рови компаниас мэдэгдсэн юм. 1.63 сая тун гадны биетээр бохирдсон модерна вакциныг Япон даяар 863 вакцинжуулалтын цэгт тараан дархлаажуулалтад ашиглаж байсан юм. Бохирдсон дээжээс авсан лабораторийн шинжилгээний хариу ойрын өдрүүдэд бэлэн болно гэж Takeda компани мэдээлсэн байна.

www.mnb.mn


Сэтгэгдэл

Nyam [202.126.89.177] 2021-09-01 22:10:07

Ednii zuv buruu, sn muu n yahav uursdiinhuu bgaa bdliig l harj unelmeer bn, jinhene Tur gj iim bdg baih hunee, hunii amia yaj unelj hamgaalj bn, manaihan yasan, turshiltiin tuulai bolsoor l

Зочин [64.119.16.247] 2021-09-01 03:48:21

Ямар ч вакцин тарьсан аль ч улсад буурахгүй байна, дэглэм юунаас ч чухал юм байна шүү, АНУ, Англи, Израйлд давалгаа дахин үүсээд л байх юм

Зочин [64.53.245.117] 2021-08-31 18:19:02

Uildverlegch spain company buruu bnaa toosontsor gedeg ni nogoo chip arai bish biz?

зочин [124.44.184.129] 2021-08-31 13:50:17

Бусдын асуудал яах вэ? Мундаг орнууд асуудлаа шийдчихнэ байх аа. Харин Монгол улс орос хятад вакциныг татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж аваад огт шалгахгүйгээр, монгол хүнд ямар нөлөө, уршиг үзүүлэхийг нь ч туршиж судлахгүйгээр шууд л ард иргэддээ толгой дараалан шахсан биз дээ? Монголын хүн амынх нь бараг 80-90 хувь нь хятад, орос вакцинаар вакцинжсан мөртлөө халдвар, өвчлөл яагаад буурахгүй байна вэ?

Zochin [202.9.47.35] 2021-09-04 04:45:19

80 ilyy huvi ni hujaa vac bgaa.gehdee byh vacuud l turshigdaad l yavaa gedgiig oilgo.moderna,pfhizer ..bygd negen zereg shahuu garch ireed l bygded tolgoi daraalj hiigdej turshigdsaar yavaa.dood tal ni 4,5jil bolj bj byren sudalgaa duusdag.*hymyys deer turshigdaj*

Z [202.126.89.152] 2021-08-31 07:06:38

Ямар сонин юм бэ ДЭМ Б га зовшоорсон биздээ манайд бгаа бакциныг хянадаг шинжилж судалдаг газар бгаа юу унэн мэдээлэл юм болуу

Зочин [192.82.80.180] 2021-08-31 09:24:20

Үйлдвэрлэгчийн буруу. Модерна зүгээр худалдааны нэршил. Чадалтай технологитой үйлдвэр манай улсад байдаг бол манайх дотооддоо модерна, пфайзер гээд вакцинуудыг үйлдвэрлэж болно


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.