Ж.Байден: Бусад улс орнуудыг өөрчлөн тохинуулах оролдлогын үе төгсгөл болсон

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /RT/. АНУ Афганистанаас гарсан нь бусад улс орнуудыг хүчээр өөрчлөн тохинуулахад чиглэсэн цэргийн томоохон ажиллагааны эрин үед цэг тавилаа гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв.

“Афганистаны талаарх шийдвэр бол зөвхөн Афганистаны тухай биш юм" гэж тэрбээр телевизээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ мэдэгдээд, тус улсаас цэргээ эргүүлэн татсаныг “энэрэл нигүүслийн ажиллагаа” гэж нэрлэсэн байна.

Цагаан ордны эзний мэдэгдсэнээр, АНУ тус улсыг орхих уу эсвэл зөрчилдөөнийг улам хурцатгах уу гэсэн сонголттой тулгараад байжээ.

“Дөрөвдүгээр сард би энэ дайныг дуусгах шийдвэр гаргасан. Афганистаны Засгийн газрын 300 мянга гаруй цэрэг талибуудтай хийж буй иргэний дайнд хүчирхэг хүч болно гэж бид тооцоолж байсан. Бид Афганистаны Засгийн газрын цэргүүдийг өнгөрсөн хорин жилийн турш сургаж, тоноглосон билээ. Цэргүүдээ гаргаж дуусах хүртэл Афганистаны Засгийн газар тэсэж үлдэнэ гэсэн энэ таамаглал буруу байсан” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Үүний зэрэгцээ Афганистаны засаг нурахад Вашингтон бэлэн байсан гэж Ж.Байден нэмж хэлжээ.

Америкийн удирдагч цэргээ эргүүлэн татах ажиллагааг "гайхалтай амжилттай" болсон гэж мэдэгдсэн байна. Афганистанаас гарах хүсэлтэй АНУ -ын бүх иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Түүний хэлснээр, тус улсад 200 хүрэхгүй иргэн үлдсэн байна.

Тэрбээр мөн террористуудыг дахин цохилт өгнө гэж сүрдүүлжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [93.24.184.97] 2021-09-06 18:28:06

amerikuud yag enhiig sahiulsanuu esvel afganiig hoorond n bailduulj hagaralduulsanuu hench medehgui zugeer l udahgui burhanii dain ehlene humuusee zow amidar burhaniig sons daga buzar muug hiihee boli hund tusal orovd hairla tegeel boloo udkuu xiisen nugelee bugd tolno shu

Зочин [202.126.89.125] 2021-09-01 03:46:02

USA SHIIDVER ZOV BUDUULEG AFGANISTAN YLS OORSDOO URGENII DAINTAIGAA AMIDRADSAN DEER BUH SAIN SANAAT AFGAN HUMUUSIIN IHENH DURVEJ AMJILAA

Zochin [119.40.103.17] 2021-09-01 03:43:09

Er ni uunees USA busad ulsiin aduudald oroltsood xereggui. Uursduu ter daranguilalaa songono uu, ardchilal songono uu tednii dur. Er ni Oros ch ter USA ch adilxan busad ulsiig tubxnuulex gej oroltsood sain ner zuuj bsna toxioldol bkhgui.

Зочин [172.58.141.94] 2021-09-01 03:32:44

Anerikiin erin iinhuu duusdag baijee usreed 70 jil boloh shivdee Mongolchuud olon zuun jil dayan delhiid enh taivan togtoosondoo

Зочин [202.126.90.153] 2021-09-03 10:57:40

Мангарлаад бай чи

Зочин [202.9.47.54] 2021-09-01 04:17:42

Тэнэгт.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.