Энэтхэгт хүүхдүүд үл мэдэгдэх өвчнөөр амиа алдаж байна

Aдмин / Гадаад мэдээ

Энэтхэгийн хойд этгээдэд орших Уттар Прадеш мужид сүүлийн долоо хоногийн хугацаанд хүүхдүүд огцом өндөр халуурах шинж тэмдэг бүхий нууцлаг өвчнөөр олноороо өвдөж байгаа талаар ВВС агентлаг мэдээллэpэ. Өвчтөнд өндөр халуурахаас гадна толгой өвдөх, шингэн алдах, дотор муухайрах, гар, хөлийн орчимд тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Одоогоор энэ өвчний улмаас 50 хүн нас барсны ихэнх нь хүүхэд байгаа бөгөөд мужийн зургаан дүүргийн хэдэн зуун хүн хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Дээрх хүмүүсээс ковид19 цар тахлын шинжилгээ авсан ч бүгд сөрөг гарсан байна. Ковид19 цар тахлын давлагааг дөнгөж даваад бага, багаар өндийж асан тус улсын хувьд энэ шинэ өвчин ноцтой уршиг тарих вий гэсэн болгоомжлол үүсээд байгаа юм. Эмч нар уг өвчнийг шумуулаар дамждаг вирусийн гаралтай денге хэмээх халдвар хэмээн таамаглаж байгаа ажээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.69] 2021-09-01 09:05:45

Хэтэрхий олон хүн амтай байх дэмий дээ. Ядуурал ажилгүйдэл хог хаягдал орчны бохирдол гэх мэт.

Зочин [192.82.83.180] 2021-09-01 08:41:00

manai deedsuud enethegtei neg ih sujreed hereggui l bolov u.geree heleltseer hiilee ch geh shig...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.