Дорнын эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ

Aдмин / Гадаад мэдээ

ВЛАДИВОСТОК. /RIA Novosti/. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотын Русский арал дээр эхэллээ. Чуулга уулзалтын эхний өдөр оролцогчид Арктикийн хөгжил, ОХУ, Монгол Улсын харилцаа, АСЕАН-ы орнуудтай хамтран ажиллах талаар ярилцана.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт Алс Дорнодын их сургуулийн хотхонд есдүгээр сарын 2-4-нд болно. Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв нь өөрчлөгдөж буй ертөнцөд Алс Дорнодын шинэ боломжууд юм.

Чуулга уулзалтыг энэ жил холимог хэлбэрээр зохион байгуулах бөгөөд зарим зочид цахимаар оролцоно. Нийтдээ чуулга уулзалтад дөрвөн мянга орчим төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

Чуулга уулзалтын эхний өдөр “ОХУ-АСЕАН”-ы бизнесийн уулзалт ярилцлагаар нээгдэх бөгөөд эрчим хүч, хөдөө аж ахуй, мод боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх хэтийн төлөвийг хэлэлцэнэ.

Есдүгээр сарын 2-ны өглөө мөн "Орос, Монголын харилцааны түүхэн ба орчин үеийн чиг хандлага: 100 жилийн ойг утгах нь” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, “Валдай” олон улсын хэлэлцүүлгийн клубын "Алс Дорнод ба Арктикийн дэлхийн сорилт, боломжууд" хуралдаан болно. Чуулга уулзалтад оролцогчид Алс Дорнод, Арктикийн бүс нутаг, тэр дундаа коронавирусний цар тахлын нөхцөл амжилттай хөгжихөд ямар хүчин зүйлүүдийг харгалзан үзэх шаардлагатайг тодорхойлно.

Үүнээс гадна, Оросын хөдөлмөрийн зах зээлийн тулгамдсан асуудал, хэтийн төлөв, Алс Дорнод дахь жижиг бизнесийн байдал, аялал жуулчлалын асуудал, макро бүсийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх боломж, хэтийн төлөв, газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлээс олж буй Бүс нутгийн нийт бүтээгдэхүүн болон татварын орлогыг нэмэгдүүлэх талаар болон бусад сэдвүүдийг хэлэлцэнэ.

Есдүгээр сарын 2-нд чуулга уулзалтын хүрээнд "Орос-Хятад", "Орос-Итали", "Орос-Европ", "Орос-Энэтхэг"-ийн бизнесийн уулзалт яриа болно.

Мөн энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Г.И.Невельскойн нэрэмжит Тэнгисийн их сургуулийн Алс Дорнодын тэнгисийн сургалтын төвд зочилж, дараа нь Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулж буй хотхонд хүрэлцэн очно. Энд түүнд Алс Дорнодын хөгжлийн төслийг танилцуулах юм. Үүнээс гадна, пүрэв гаргийн орой В.Путин Алс Дорнодын бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн асуудлаар уулзалт хийх төлөвтэй байна.

Есдүгээр сарын 3-ны баасан гарагт орон нутгийн цагаар 15:00 цагт чуулга уулзалтын нэгдсэн хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна. В.Путин нэгдсэн хуралдаанд биечлэн үг хэлэх бол Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон Монгол Улсын төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх цахим хэлбэрээр оролцоно.

Үүнээс гадна, Аргентин улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Праут Чан-Оча нар дүрс бичлэгээр мэндчилгээ дэвшүүлж, чуулга уулзалтад оролцогчдод хандан үг хэлнэ. Оросын удирдагч мөн чуулга уулзалтын гол хуралдаануудын дарга нар болон модераторуудтай цахимаар холбогдоно.

Есдүгээр сарын 4 -ний бямба гарагт Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд АПЕК буюу Ази-Hомхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын олон улсын дээд боловсролын бага хурлыг зохион байгуулна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [202.9.41.2] 2021-09-02 03:23:58

За үхэрсүг ээ чи мэрэгжлийн хүмүүсийн бэлдэж өгсөн цаасыг сайн хараад түгдрэлгүй уншчихаарай даа. Өөр дэмий юм чалчих гээд хэрэггүй чиний толгой гэж олгой шүү шараа болно за. Ойлгохгүй да да гэсээр 70 сая $ ын өрөнд орчивоо. Чи бүтэлгүй шүү

Зочин [202.9.47.41] 2021-09-02 02:06:17

Адгийн луйварчин, ард олныг тахал, үхэлд живүүлэгч, банкны дээрэмчин, "арчаагүй урвагч түгжил" хочит хогийн шаараар тэргүүлүүлсэн үхэр Монголын үжирсэн төрийг агуу Орос байтугай түүний Алс дорнод ч тоохгүй нь зөв дөө . . .


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.