Улсын хэмжээнд 220 шалгуулагч ЭЕШ өгч байна

Aдмин / Боловсрол

2021 оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад "ковид-19" халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчид өнөөдөр шалгалтад хамрагдаж байна. Тодруулбал, уг шалгалт өнөөдөр буюу есдүгээр сарын 2-ны өдөр 10:00 цагт Англи хэлний шалгалтаар эхэлсэн юм.

"Ковид-19" халдварын улмаас Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцож чадаагүй шалгуулагчдаас авч буй Элсэлтийн ерөнхий шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулж байгаа бөгөөд шалгалтад нийт 220 шалгуулагч хамрагдаж байгаа БҮТ-өөс мэдээллээ.

Тус шалгуулагчдыг ЭМЯ-наас ирсэн жагсаалт болон БСУГ, БҮТ-д ирүүлсэн өргөдөл, шинжилгээний бичиг, эмнэлгийн магадлагаад үндэслэн суудлын хуваарийг бодож шалгалтад оруулсан байна. Шалгалт есдүгээр сарын 04-нийг хүртэл хуваарийн дагуу зохион байгуулагдах юм. Шалгуулагчид анхны оноогоо шалгалт өгсөн даруйдаа мэдэх ба хэмжээст оноог шалгалт өгснөөс хойш 24 цагийн дотор мэдээлнэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.