"Ковид-19" цар тахлын үед танхимаар хичээллэх сурагчдын хүлээх үүрэг

Aдмин / Боловсрол

"Ковид-19" цар тахлын үед танхимаар хичээллэх сурагчдын хүлээх үүрэг:

1. Хичээл сургалтын үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина.

2. Зөвхөн өөрийн анги, давхар руу нэвтрэх орц, гарцаар орж гарна.

3. Сурагч бүр ангид орохдоо биеийн халуунаа хэмжүүлж орно.

4. Ангид зөвхөн өөрийн хуваарьт суудалд сууна.

5. Гар ариутгагч, хуурай нойтон сальфеткыг тогтмол биедээ авч явна.

6. Сурах бичиг, үзэг харандаа, дэвтэр болон бусад эд зүйлээ хоорондоо солилцохгүй, дамжуулахгүй байх.

7. Амны хаалтаа тогтмол зүүх, 2 цаг тутамд солих.

8. Сургуулийн нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхдээ хүн хоорондын зай барина.

9. Хүүхэд бүр хогийн ууттай байх /хэрэглэсэн маск, бусад хог хийх/

10. Бие тавгүйрхэх, толгой, хоолой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл сургууль дээр ирэлгүй багшдаа мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах

“Гэр-сургууль-гэр” маршрутыг мөрдөх

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.19] 2021-09-03 12:38:11

ок

Зочин [150.129.140.19] 2021-09-03 12:37:47

сурагчдаар ангийн жижүүр хийлгэж тоос шороо арчуулж шал угаалгаж цэвэрлэгээ хийлгэж болохгүй хүүхэд халдвар авбал яах юм өэ энэ талаар харьяа боловсролын яам нь сургуулийн удирдлагууддаа зөвлөөсэй

ЭЦЭГ ЭХЧҮҮД [150.129.140.19] 2021-09-03 12:35:24

КОВИДИЙН ХАЛДВАР ӨССӨН ИЙМ ҮЕД ХҮҮХДҮҮДЭЭР Л БИТГИЙ АНГИ ЦЭВЭРЛҮҮЛЭЭРЭЙ ДЭ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.