Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бүгд Найрамдах Казахстан Улсын Караганда хотын “Шахтер” цэнгэлдэх хүрээлэнд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эхэллээ. Тэмцээнд 14 орны 262 тамирчин өрсөлдөж аваргаа шалгаруулна.

Тэмцээний эхний өдөр “Довтолгооны шат”-ны төрлөөр эхэлсэн бол 9 дүгээр сарын 03-ны өдөр “Саадтай 100 метр”, 9 дүгээр сарын 05-ны өдөр “Байлдааны тархалт”, 9 дүгээр сарын 10-ны өдөр “4х100 метр”-ийн төрлөөр үргэлжлэх юм.

Довтолгооны шатны төрлийн тэмцээний шүүгчдийн багийн дарга, ерөнхий шүүгчийн орлогч шүүгчээр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ажиллаж байна.

Монгол Улсын баг тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Онцгой байдлын ерөнхий газар