Монгол Улсын хилээр үл мэдэгдэх нунтаг нэвтрүүлэхийг ЗАВДСАНЫГ илрүүллээ

Aдмин / Хууль

Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд Монгол Улсын 7818 дугаар аяллын ачааны галт тэрэгний зүтгүүр талаас 23 дугаар вагоны тавцан дээр хуванцар савтай эд зүйл байсныг хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан оператор хянагч, ахлах ахлагч Г.Болд-Оргил илрүүлсэн байна.

Үүссэн нөхцөл байдлын дагуу хилийн 0108 дугаар ангийн шалган нэвтрүүлэх албаны ахлах офицер, хошууч Д.Ган-Эрдэнээр ахлуулсан бүлэг хилийн тагнуул, гааль, хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран галт тэргэнд нарийвчилсан шалгалт хийсэн байна.

Төмрийн хүдэр дундах нэг ширхэг хуванцар тагтай саванд 41 ширхэг капсултай үл мэдэгдэх нунтаг зүйл байжээ.

Хилчид дээрх эд зүйлийг холбогдох мэргэжлийн газарт мэдэгдэн хүлээлгэн өгөөд байна.


Сэтгэгдэл

Зочин [217.149.161.5] 2021-09-04 05:41:05

Сайн байна. Дархан хилээ сайн хамгаалаарай

Baagii [172.58.225.38] 2021-09-03 16:40:29

Olson hun ni dolooj uzeh yum uu? Shingilgeend ogohoor todorhoi bolno.

Зочин [103.212.119.184] 2021-09-03 15:07:08

Бүхэл бүтэн тусгаар улс байж Үл мэдэгдэх ч гэх шиг, арчаагүй сдаакууд. Хар тамхины төрлийн бодисуудыг сорьц аваад тэр дор нь илрүүлдэг багажнууд хогоороо бхад, мэдэхгүй авахгүй Үл мэдэгдэх гээд л өөрсдийгөө доошоо хийх аргаа амархан олох юмаа лаларчилалууд

Зочин [66.181.161.2] 2021-09-04 09:24:22

Ийм соёлгүй солиордаг хүн бас байдаг аа

Зочин [66.181.161.111] 2021-09-03 13:54:50

Mundag hyanagch bna. Ajild ni amjilt husey...


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.