Хиймэл оюун ухаан нь түймрийн шаталтыг илүү сайн урьдчилан таамаглахад гал сөнөөгчдөд тусалж байна

Aдмин / Технологи

  • Сургалт болон статистик загварчлал нь гал сөнөөгчдөд түймэр хаана эхэлж, хэрхэн тархаж болох зураглалыг гаргахад тусалж байна.
  • Гал сөнөөгчид хэдэн арван жилийн турш аналитик мэдээлэлд найдаж ирсэн, гэвч хиймэл оюун ухааны шинэ технологи нь тэдэнд илүү дэвшил авчрахад нь тусалж байна.
  • Уур амьсгал доройтох тусам ойн түймэр улам бүр эрчимжиж гал түймэртэй тэмцэх хүч хөрөнгийг илүү ихээр шаардаж байна.

Өнгөрсөн зун Уилл Харлинг /Will Harling/ гал унтраах машинтай багийг ахалж California мужийн хойд хэсэгт орших Кламат /Klamath/ Үндэсний Ойд гарсан хээрийн түймрийг унтраахаар, галын саадыг гаталж, төрөлх хот руугаа очиж явахдаа урам хугарсан и-мэйл авчээ.

Энэ бол Орегон /Oregon/ мужийн Их сургуулийн ойн аж ахуй судлаач Крис Данн /Chris Dunn/-bi хийсэн статистик дүн шинжилгээ байв. Гал сөнөөгчид хотоос хэдхэн бээрийн зайд уулын оройд барьсан галын саад нь галыг зогсоох ердөө 10% магадлалтай гэж таамаглажээ.

Гал сөнөөгчид энэ үр ашиггүй хаалтыг босгоход ихээхэн зардал гаргажээ гэж дунд Кламатын усны хагалбарын зөвлөлийн удирдагч, нутгийн Карук /Karuk/ омгийн онгон байгалийн гал сөнөөгч Харлинг хэлжээ.

Suppression Difficulty Index (SDI) нь Данн болон галын технологийн бусад шинжээчдээс гал сөнөөгчдийн ертөнцөд машин сургалт, их өгөгдөл болон урьдчилан таамаглах технологийн хамгийн сүүлийн үеийн ололтыг хүргэхийн тулд бүтээж буй олон хэрэгслийн нэг юм.

Уур амьсгалын өөрчлөлт, ойн менежментийн цоорхой нь ойн түймрийн үхлийн аюултай улирлыг бий болгохын хэрээр гал унтраах нөөц бололцоо улам бүр хүндэрч байна.

Данн болон энэ чиглэлийн судлаачид тэдний бүтээл нь гал унтраах нөөцийг аль болох үр ашигтай ашиглах замаар учирч байгаа дарамтыг бууруулахад тусална гэж найдаж байна.

Өнөөг хүртэл гал сөнөөгчид нийт ойн тал хувьд нь түүний туслалцаатай боловсруулсан Potential Operational Delineations (PODs) гэдэг түгээмэл шинжилгээний хэрэгслийг ашиглаж байна гэж Данн хэлжээ.

Энэ нь гал сөнөөгчдийн ур чадварыг орон зайн дэвшилтэт дүн шинжилгээтэй хослуулан хаана унтраахаа гал гарахаас өмнө урьдчилан төлөвлөхөд тусалдаг.

Энэхүү хэрэгсэл нь гал түймрийн удирдлага болон олон нийт хяналтын шугам, довтолгооны төлөвлөгөөг урьдчилан төлөвлөх боломжийг бий болгохын тул SDI гэх мэт олон тооны статистик загварыг бүс нутгийн газрын зурагтай нэгтгэдэг.

2017 оноос хойш PODs гэх мэт дэвшилтэт хэрэгслийг ашиглаж ирсэн 1.8 сая акр (728,000 га) Сан-Хуан үндэсний ойн түймрийн менежер Брэд Петрушка /Brad Pietruszka/ хэлэхдээ "Та хувийн хүчин зүйлийг гал унтраахаас хэзээ ч холдуулж чадахгүй" хэмээжээ.

Гэхдээ хүмүүс стресстэй нөхцөлд бүх өгөгдлийг бие даан боловсруулж чадахгүй буруу шийдвэр гаргадаг. Энд тодорхойгүй байдлыг багасгаж, гал сөнөөгчдөд илүү сайн шийдвэр гаргахад нь туслах тухай л яриа болж байна гэжээ.

Өгөгдөл дутмаг байна

АНУ-ын галын алба /USFS/-bi галын шинжээч Рик Страттон хэлэхдээ, машин сургалтыг олон жилийн судалгааны ажилтай хослуулан Калкин, Данн гэх мэт галын шинжээчид орон нутгийн гал сөнөөгчдийн багийн мэдлэгийн үндсэн дээр өгөгдлийн давхаргыг нэмж өгдөг загваруудыг бүтээдэг гэжээ. Бид 15 жилийн өмнө үүнийг хийх боломжгүй байсан. Бидэнд хүчтэй компьютер хүч байхгүй байсан. Сүүлийн жилүүдэд судлаачдын боловсруулсан хамгийн төвөгтэй хэрэгслүүдийн нэг бол гал түймэр гарсан үед гал сөнөөгчид хяналтын шугамаа хаана байрлуулахыг санал болгохын тулд машин сургалтыг ашиглан боломжит хяналтын байршил тогтоох алгоритм зохиосон. Үүнд өгөгдөл маш их хэрэгтэй байна гэж Данн тайлбарлав. Петрушка хэлэхдээ аналитик хэрэгсэл болох PCL, SDI, PODs нь гал сөнөөгчид хяналтаа алдаж буй гал түймрийн үеэр хүчин чармайлтаа хаашаа чиглүүлэхээ шийдэхэд чухал тусламж үзүүлж байна гэжээ. Бид олон газарт асар их хэмжээний түймэр гарч байгааг харж байна. Гал унтраах нөөцийн төлөөх өрсөлдөөн маш ширүүн байна. Энэ бол хүн хүч хүрэлцэхгүй байгаа явдал юм гэж тэр хэлэв.

Хүн ба машин

Данн болон бусад шинжээчид эдгээр загварыг хүний ухамсартай хослуулан, ой хээрийн түймэрт өртөмтгий бүс нутагт амьдарч буй хүмүүс үйл явцыг ойлгосноор хамгийн сайн ажилладаг болохыг онцлон тэмдэглэжээ. Үүнд аль байршлыг гал түймрээс ямар үнээр хамгаалж, аль бүс нутгийг гал түймэрт өртөж болзошгүйг шийдэх нь цаашид гал түймрийг бага байлгахад тусална хэмээжээ.

Орегон мужийн Ашланд хотын гал түймэртэй тэмцэх газрын дарга Крис Чамбэрс энэ байдлыг газар дээр нь хэрхэн өрнөхийг харсан байна.

Тэрээр сүүлийн саруудад хотын эргэн тойрон дахь өвс, хуурай бут сөөгийг газрын зураг дээр гаргаж, энэ өгөгдлийг Данны загварт оруулсан бөгөөд энэ нь шатаж буй газруудыг тодорхойлох, хамгаалалт хаана барих, гал асах үед нөөцийг хаана байршуулах зэрэгт тусалжээ.

Энэ жилийн гал түймрийн улирал АНУ -ын баруун хэсэгт дэгдэж байгаатай холбогдуулан USFS -ийн шинжээч Калкин судалгааныхаа хөтөлбөрийг боловсруулж, нисэх онгоцнууд гал унтраах бодисоо хаанаас хаях ёстой, халуун буудлагын багийнхан, гал унтраах элит ангиуд хэрхэн байрших хүртэлх бүх зүйлийн талаар мэдээлэл өгснөөр илүү сайн ойлголттой болно гэж найдаж байна гэжээ. Гэсэн хэдий ч тэрээр эдгээр стратегиуд урт хугацаанд хэрэгжих боломжтой эсэх талаар санаа зовсоор байна. Уур амьсгалын өөрчлөлт шинэ байдлыг бий болгохын хэрээр мэдэхгүй зүйлээ загварчлах нь улам бүр хэцүү болно хэмээжээ.

Эх сурвалж: https://www.weforum.org/agenda/2021/07/ai-firefighters-wildfires-statistical-models/

Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбар, ЭША, А.Лхагвасүрэн


Сэтгэгдэл

Зочин [64.119.22.58] 2021-09-06 19:29:05

Монголд


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.