IX/11 -ний халдлагын баримт бичгийг нууцаас гаргахыг даалгажээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2001 оны есдүгээр сарын 11 -ний террорист халдлагыг мөрдөн шалгахтай холбоотой баримт бичгүүдийг олон нийтэд дэлгэхийг үүрэг болголоо гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.

“Энэхүү эмнэлэгт өдрөөс хойш 20 жил өнгөрч байгаатай холбогдуулан би Хууль зүйн яам болон бусад байгууллагад есдүгээр сарын 11-ний үйл явдлын талаар явуулж буй мөрдөн шалгах ажилтай холбоотой Холбооны мөрдөх товчооны баримт бичгийг нууцын зэрэглэлээс гаргахыг үүрэг болголоо” гэж Жо Байден мэдэгдсэн байна.

Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ "2001 оны есдүгээр сарын 11 -ний өдөр Америкт болсон террорист халдлагын талаарх баримт бичгийн нууцлалыг ил тод болгоно" гэж амлаж байснаа дурджээ.

АНУ -ын Ерөнхийлөгч мөн есдүгээр сарын 11 -ний халдлагад өртсөн гэр бүлийнхэнтэйгээ сэтгэл зүрхээрээ хамт байгаа гэдгээ онцлон тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн захирамжийн дагуу баримт бичгүүдийг зургаан сарын дотор олон нийтэд ил болгох ёстой байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [119.40.98.177] 2021-09-06 01:23:20

эмнэлэгт өдөр гэж юу вэ? Зөв бичээч

zochin [202.126.88.174] 2021-09-06 02:28:28

uhaantai uher uu


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.