Баян-Өлгий аймагт: Цахилгаан эрчим хүчийг 2 хоног хязгаарлана

Aдмин / Орон нутаг

"Баруун бүсийн эрчим хүчний систем" төрийн өмчит компаниас энэ сарын 6, 7-ны өдрүүдэд цахилгаан эрчим хүчийг хязгаарлаж, засвар хийнэ хэмээн аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас мэдээллээ.

Тодруулж хэлбэл, 6, 7-ны өдрүүдэд 06:00-20:00 цагийн хооронд Улаангом дэд станцаас цахилгааны хязгаарлалт хийж, Өмнөговь 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 71-78 тулгууруудын утасны унжилт татах, тохируулах засварын ажил хийх аж.

Энэ хугацаанд Өлгий хотын 1 дүгээр зэргийн хэрэглэгч болох эмнэлэг, холбоо, дулааны станц, ус суваг, захиргаа зэрэг байгууллагуудыг Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станцаас цахилгаан эрчим хүчээр хангана.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.