“Ногоон зээл”-ээр унадаг дугуй, цахилгаан мотоцикль, скутер аваарай
Хотын түгжрэлд алтан цагаа үрэхгүй, эрүүл мэнд болоод байгаль орчинд ээлтэй, эко сонголт хийхээр та төлөвлөж байна уу? Иргэдийн энэхүү сонголтод дэмжлэг үзүүлэх зорилгоор ХААН Банк унадаг дугуй, цахилгаан мотоцикль, цахилгаан скутер худалдан авахыг хүссэн харилцагчдадаа нэгэн таатай боломж олгож буй. Тодруулбал, банктай хамтран ажиллах гэрээтэй бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээс цахилгаан тээврийн хэрэгсэл худалдан авсан тохиолдолд жилийн 8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл”-ийг санал болгож байна.
Харилцагч та цахилгаан скутер худалдан авах бол 5 сая төгрөг хүртэл, харин цахилгаан мотоцикль, унадаг дугуй худалдан авах бол 40 сая төгрөг хүртэл хэмжээтэй зээлийг 30 сарын хугацаатай жилийн 8 хувийн хүүтэй авах боломжтой юм.
Агаар, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, энэхүү “Ногоон зээл”-д хамрагдахыг хүссэн харилцагч та банкнаас тавигдах үндсэн шаардлагуудыг хангасан байхаас гадна ХААН Банктай хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүнээ сонгох шаардлагатай юм. Түүнчлэн цалингийн болон бизнесийн орлоготой харилцагчдаас гадна тэтгэврийн орлоготой буюу ХААН Банкаар тэтгэвэр авдаг харилцагчид ч энэхүү хөнгөлөлттэй зээлийг авч болно.
Харилцагч та хөнгөлөлттэй “Ногоон зээл” авахыг хүсвэл бичиг баримтаа бүрдүүлэн өөрт ойр байрлах ХААН Банкны салбар, тооцооны төвд хандаарай.
Хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжийн жагсаалттай ЭНД дарж танилцана уу.
Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-тэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Ногоон хөгжлийг дэмжигч ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа
“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж улайрахдаа хэнд үйлчилдэг, хэнээс хамааралтайгаа нотолчихсон, үүнийгээ удахгүй ойлгох болно
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага
Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальт бетоноор засварлажээ
Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!
МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогдлоо
Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх
Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
МАН-ЫН ААРХУУ ТУЛГАЛТ БА НАМУУДЫН АЙДАС