Хилчид дахин хилийн зөрчил илрүүллээ

Aдмин / Хууль

2021 оны есдүгээр сарын 6-ны өдрийн гарах чиглэлд Монгол Улсын 7804 дугаар аяллын ачааны галт тэрэгний зүтгүүр талаас 40 дүгээр вагоны рамын хөндийд ууттай зүйл нуусан байсныг тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан Хилийн 0108 дугаар ангийн дэд ахлагч Ц.Ганбаатар, гэрээт хилчин түрүүч Г.Энхболд нар илрүүлсэн байна.

Үүссэн цагийн байдлын дагуу Захирагчийн орлогч, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ц.Ганбатаар ахлуулсан бүлэг хилийн тагнуул, гааль, хилийн мэргэжлийн хяналтын алба, төмөр замын байгууллагын ажилчидтай хамтран галт тэргэнд нарийвчилсан шалгалт хийхэд 55355473 дугаарын ачааны вагоны рамын хөндийд нуусан ууттай 7 ширхэг, нийт 10,125 кг байгалийн чулуу байжээ.

Хилчид дээрх эд зүйлийг холбогдох мэргэжлийн газарт мэдэгдэн хүлээлгэн өгөөд байна гэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.94.140] 2021-09-10 05:49:46

Жонш шиг л харагдаж бндаа сольчихсон юм бишүү

Зочин [59.153.84.139] 2021-09-09 04:10:36

Хятадуудтай сүлбэлдсэн эх орноо худалдсан урвагчдыг илрүүлж цаазлах хэрэгтэй

Зоч [202.126.88.164] 2021-09-08 07:00:19

Баригдсан нь болохоос үргэлж л иймэрхүү маягаар гаргаад байгаа юм бна доо!

Зочин [119.40.98.177] 2021-09-08 05:13:48

Энэ дээж байж магадгүй. Үүнийг хийсэн хүмүүсийг олж тогтоох талаар тагнуул тусгай албаныхан сайн ажиллах шаардлагатай байна даа. Энэ ажил сул байгаа юм биш үү

Зочин [192.82.76.223] 2021-09-08 12:55:50

Яг зөв

Зочин [202.55.188.90] 2021-09-08 05:02:46

Нууцаар дээж явуулсан бна да

Эх орноо боддоггүй хэдэн монгол л цаана нь байгаа ш дээ. [202.131.225.53] 2021-09-08 02:21:09

Баригдаж байгаа нь энэ юм. Баригдаагүй хэдийг гаргасныг бид мэдэхгүй ш дээ. Хогийн бизнес юмдаа.

зочин [124.44.184.129] 2021-09-07 13:02:46

Эх сайхан нутгийн минь хайран сайхан чулуу. Чулуу хүртэл эх газар шороондоо тайван байж болохгүй болж дээ, зайлуул. Хүний шуналаа гэж...

зочин [124.158.67.166] 2021-09-07 06:05:33

хэдэн жоншоор эхлээд гаргаж болох нь уу үгүй юу гэж л туршиж байгаа бололтой цаана нь үнэт чулуунууд гаргах гээд бэлдээд байгаа юм биш үү

zochin` [202.21.114.170] 2021-09-07 03:17:32

Jonsh l baih shig bhiin 10kg jonsh hileer gargaj yaadiin boldoo

Зочин [66.181.161.6] 2021-09-07 06:00:16

Deej yvuulj bn

Зочин [49.0.157.27] 2021-09-07 05:03:50

10 тн юм биш үү


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.