МҮЭХ: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна

Aдмин / Эдийн засаг

Цар тахлын улмаас боловсрол, эрүүл мэндийн салбар орон тооны хомсдолд орох, ажлын цаг, ачаалал нэмэгдэх, цалин хөлс буурах зэрэг хүндрэл гарч байгааг МҮЭ-ийн холбооноос эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийж байна.

Тэд Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 43 дугаар тогтоолд төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх гэж оруулсанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв.

МҮЭХ: Цар тахалтай холбоотойгоор бензин, өргөн хэрэглээний үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд тодорхой асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Мөн иргэдэд тавих татвар, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, үнийг нэмэхгүй байхад дорвитой арга хэмжээ авахыг сануулж байна.

Сэтгэгдэл

зочин [124.44.184.129] 2021-09-08 13:37:18

Улсад тасралтгүй 30-40 жил ажиллаад сард өндөр насны тэтгэвэр гэж 300000-350000 төгрөг авч байгаа нь 105-120 ам.доллар уу? Үүнийг 30 хоногт хуваахаар 3,5-4 ам.доллар бөгөөд үүнд ахмадууд бүх амьжиргаагаа багтаах ёстой юу? Хоол хүнс, эрүүл мэнд, орон байр, цахилгаан эрчим хүч, ус, халаалт, өмсөх хувцас зэрэг цөм багтах уу? Бүх насаараа ажиллачихаад, магадгүй эрүүл мэндээрээ хохирчихоод, насны эцэст шууд л ядуу болж хувирдаг ийм нийгэмд бид амьдраад байна уу? Үүнийг төр засаг бодож тунгааж анхаарч үзээсэй, бүгд л ахмад настан болно доо...

Зочин [66.181.165.93] 2021-09-08 05:56:59

Монгол улсын ДНБ, ОРЛОГО 2010 онд 1 их наяд бсан, Уул уурхай тэлээд 10-20 их наяд болсооон. Барааны үнэ 30-50 хувиар нэмэгдээд , мөнгөний худалдан авах чадваргүй болоод бноо. ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ адилхан нэмэх хэрэгтэй шүү дээээ. ШҮҮХ, ПРОКУРОРУУД 4000,0000,0 аваад бусад нь 500,0 - 1000,0 төгрөг нь хаанаа ч хүрэхгүйг одоооны мөнгөний үнэ цэнэтэй ойртуулахыг САНГИЙН САЙД нь анхаар .!!!!!!!!!!!!!!!

Иргэн [122.201.24.8] 2021-09-08 04:53:05

Цалин хамгийн бага Тэтгэвэрийн хэмжээг 600_ 800 болж бж амьдрал гайгүй болно.ядаж 500 _600 болгох хэрэгтэй. Улсад өчнөөнжил татвар төлж амьдараад _ Тэтгэвэрт ядуу болно гэж бодсонгүй .Гэвч өөрийхээрээ л амьдраад..л.Одоо бол нэмсэн нь дээр байна.үнэнчээр амьдарахаар дандаа хохирч амьдараг Монгол улсад лбна.даанч дээ.бага тэтгэвэриыг нэм.Их тэтгэвэртэй хөгшчүүл болж л байна гэсэн тэгвэл дуугүй тайван амьдараад байж бай.Бид нэмэх болоод лдуугарч бна.!!!!!!!!!!

зочин [202.126.90.33] 2021-09-08 05:51:13

Тэтгэвэр хамамж биш. АЖИЛСАН ЖИЛ ТӨЛСӨН ШИМТГЭЛЭЭРЭЭ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОДОГ.

Зочин [66.181.161.2] 2021-09-08 04:33:27

МҮЭ гэж " МАН - д хоргодсон талийгаачийн сүнс " - энэ хаанаас цалинждаг юм бол ... ??? Ийм албинг тэжээдэг хувь хүн , албан байгуулга баймааргүй л юм ...

Зочин [103.57.95.66] 2021-09-08 04:24:54

зөв

6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.