ТЦА: Жолооч нарыг сургууль орчмын бүсэд тээврийн хэрэгслийн хурдаа хасахыг анхаарууллаа

Aдмин / Хууль

Энэ сарын 7-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 336 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 267 мэдээлэл бүртгэгдсэн байна

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт 4 иргэн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүн нас баржээ. Тодруулбал, өчигдөр 21:30 цагийн орчимд Увс аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч амиа алджээ.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 44, орон нутагт 19 нийт 63 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Мөн хичээлийн шинэ жил эхэлж явган зорчигчдын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч нарыг сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж, гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хурдыг хасч өнгөрөх, ирээдүй болсон үр хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүс зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж, хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


Сэтгэгдэл

иргэн [122.201.24.8] 2021-09-08 04:55:48

Ёстой тэнэг л гэхээс.!!!!! хүлээцтэй байж сураач!!!!!! хурдан явах гэж арай л байна шүү!!!!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.