Нийслэл, дүүргийн Газрын албатай холбоотой гомдол хамгийн их байна

Aдмин / Хууль

Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгээс танилцуулга хийв. Авлигатай тэмцэхэд хамгийн их чөдөр тушаа болж буй зүйлс нь улс төрийн намын санхүүжилт, төрийн өмчит компаниудын засаглал, тендер шалгаруулалт гэх судалгааны дүн гарчээ. Иймд засаглалыг сайжруулж, тендер шалгаруулах үйл явцыг ил тод болгохоор ажиллана гэж ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Үүнд гадаадын зарим орны авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа сайн туршлага, шүгэл үлээгчтэй холбоотой хууль тогтоомж, дагнасан шүүх байгуулах, төрийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотой гадны зөвлөх үйлчилгээний байгууллагаас үйлчилгээ авах, үүнтэй холбоотойгоор төрийн албан хаагчдын ажлын байрны зураглал гаргах тухай мэдээллээ.

Улмаар авлигын индексийг бууруулах ажлын хүрээнд тусгай зөвшөөрлүүдийг багасгах, хүний хүчин зүйлээс хэт хамааралгүй болгох зэрэг саналуудыг боловруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 төвд авлигатай холбоотой иргэдийн санал гомдлыг хүлээн авч эхэлсэн. Өнгөрсөн дөрвөн долоо хоногийн хугацаанд нийслэлийн дүүргүүдийн газрын албаны үйл ажиллагааны хүнд сурталтай холбоотой гомдол хамгийн их иржээ. Иймд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд Нийслэлийн Газрын алба, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг танилцуулга хийхийг мөн даалгалаа.


Сэтгэгдэл

Зочин [192.82.89.133] 2021-09-09 03:22:42

МАН-ын байрыг барьсан төсвийн 13 тэрбумыг МАН төрд буцааж өг,эсвэл байраа төрд өг,өрөөнүүдийн сарын түрээс олон тэрбумаа төрд өг,Хүрэлсүхийн казино тоголосон 14 тэрбум,ЖДҮ-гийн 1.2 тэрбумыг,автозамын нууц концессоор луйвардсан 450 тэрбумыг, Анандбазраас шинэ нисэхийн онгоцны түлшний колонк барихад авсан авилгын 500 саяыг,Тэрэлжид төсвийн мөнгөөр хувьдаа барьсан тансаг амралтын олон арван тэрбумыг,ордны хойно газар авч төсвийн мөнгөөр сууцууд барьж өндөр үнээр зарж мөнгө угаасан олон арван тэрбумыг, төрөөс төрсөн тэрбумтны 1.8тэрбумын хадгаламжийг эргэн шалга,төрийн өмчит Эрдэнэт, УБТЗ-ын захирлууд,дарга нарын олон тэрбумын хулгай луйврыг шалга,дархан цаазат Богдхан ууланд,УБ хотын алга дарам газрыг ч авилгаар өгч барилгажуулж буй БОАЖЯ, нийслэл,дүүргийн газрын албадын авилгачдыг,УБ хотын тойрны бүтэн уулын амыг авилгаар авч хашсан баячуудыг шалга,ЖДҮХС-ийн 90 тэрбумын хулгайлсан МАН-ын 49 томчуулыг шалга, дээрх гэмт хэрэгтнүүдийн өмчийг хураа, гэмтнүүдийг шоронд хатаа,тэгвэл итгэнэ.

Зочин [66.181.180.98] 2021-09-09 03:09:27

ААН байгууллага иргэд мөнгөн хуримтлалаа АА хашаа, барилга орон сууцны бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулалт хийхээр газар хайхад улс төрчид, хууль хяналт төрийн албаныхан, газрын албатайгаа нийлээд сул бүх газрыг хамаад авчихсан хэдэн арван тэрбум аар зарна гээд сууж байдаг. Өөрсдөө бүтээн байгуулалт хийж чадахгүй хийе гэснийг тэнгэрийн үнэ хэлээд суугаад байдаг. Энэ байдлыг хурааж аван суурь үнээс үнэ хаялцуулж шийдээчээ. Сандуй дуракийн куклу Буян гэх нөхөр Гзбгззг ын дарга болохорр гэтэж байна. Газрын луйврын томоохон төлөөлөгч шүү.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.