Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Парламентын тэргүүн нарын дэлхийн Бага хурлын хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ

Aдмин / Хууль

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод болж буй Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хурлын хүрээнд энэ сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан “КОВИД-19 цар тахлын эсрэг дэлхий нийтийн хариу арга хэмжээ нь олон талт хамтын ажиллагааны механизм бүх нийтийн төлөө үр дүн гаргах эсэх чадавхыг сорьж буй нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв.

Тэрбээр “КОВИД-19-ийн шинжилгээ, эмчилгээ, вакцины хөгжил, үйлдвэрлэл, тэгш хүртээмжийг бий болгоход КОВАКС механизм чухал хувь нэмэр оруулж байгаа нь олон талт хамтын ажиллагаа үр дүнгээ өгч буйн тод жишээ гэдгийг онцлов. Тиймээс КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй хүндрэл, бэрхшээл ужиграх тусам эдгээр сорилтыг улс орнууд дан ганцаар даван туулах боломжгүй тул олон талт механизмаар дамжуулан нэгдсэн шийдэл олохын төлөө нягт хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Бага хуралд 110 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд дээрх хэлэлцүүлэгт ОХУ, БНСУ, Япон, Энэтхэг, Афганистан, Монтенегро зэрэг 15 орны парламентын төлөөлөгчдийн тэргүүн нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Мөн өдөр болсон “Цахим болон цахим бус орчинд худал мэдээлэл, үзэн ядах үг хэллэг тараахтай тэмцэхэд цогц зохицуулалт хийх шаардлага” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат нар оролцлоо.


Сэтгэгдэл

Зочин [192.82.85.204] 2021-09-09 04:00:53

ok

Зочин [192.82.85.204] 2021-09-09 04:00:48

kovidiin nas baralt 1000 hurlee yana da iim baidald hen buruutai ve hunii altan ami shu de

Зочин [192.82.85.204] 2021-09-09 03:58:56

ан нам сөрөг хүчин ард түмний төлөө дуугармаар байна шатахуун 1л нь 2050 гэж байна мах их өссөн байна өсөөгүй юм алга будаа гурил талх бусад гээд бүгд өсчээ хөрсөн дээрээ буумаар байна

Зочин [103.80.210.183] 2021-09-09 07:13:15

АН байхгүй хэдэн цөөвөр чоно шиг нөхдүүд сэг зэм дээр нь боорлож байна. АН чинь Зоригйг алахад л сөнсөн.

АХМАДУУДААС САНАЛ [192.82.85.204] 2021-09-09 03:56:57

КОРОНА ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАРХАЛТ ИХ БАЙГАА ЭНЭ ХҮНД ӨДРҮҮДЭД ШАТАХУУН ХҮНСНИЙ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ ИХ ӨССӨН БАЙГАА ЭНЭ ӨДРҮҮДЭД АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ НЭМЖ ӨГМӨӨР БАЙНА АА. ДИЙЛЭНХ АХМАДУУД 300-350 МЯНГА АВДАГ ИЙМ МӨНГӨӨР САР АМВДРАХАД ҮНЭНДЭЭ ХААНАА Ч ХҮРЭХГҮЙ ХЭЦҮҮ БАЙНА ЗАЛУУ ХАЛУУН НАСАА УЛС ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТЭНД ЗОРИУЛЖ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН АХМАДУУДАА ХАРЖ ТЭТГЭВЭРИЙГ НЬ 10-Р САРЫН 1-НД АХМАДЫН БАЯРААР НЬ НЭМЭЭД ӨГЧМӨӨР БАЙНА ШҮҮ ДЭЭ. АХМАДУУД МАН НАМД ИТГЭЛ ӨГЧ 65, 62 СУУДАЛ ӨГСӨН БАЙТАЛ ИТГЭЛИЙГ НЬ ДААЖ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ЯДАЖ 500 МЯНГА БОЛГОМООР БАЙНА. ОЛОН АХМАДУУДЫН БУЯНЫГ ДААГААСАЙ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.