Т.Рэнцэнбадам Дархан-Уул аймагт хүрэлцэн ирлээ

Aдмин / Нүүр

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн цэргийн 0108 дугаар ангийн, ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл холын зайн гүйлтэд наймдугаар сард гарсан. Сэлэнгэ аймаг хүртэл холын зайн гүйлтээ 1100 км туулж барианд орох аж.

Тэрээр өнөөдөр 916 км замыг туулж 40 дэхь хоногтоо Дархан-Уул аймагт хүрэлцэн ирлээ. Хилчин бүсгүйн тэсвэр тэвчээрийг харуулж яваа Хилийн цэргийн 0108 дугаар ангийн, ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадамд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хүндэтгэл үзүүлж авто вокзал дээр угтан авсан юм. Нийт 48 хоногийн гүйлт хийх бөгөөд таван аймгийн 16 сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх аж. Өнгөрсөн хугацаанд байгаль, цаг агаарын хүндрэлтэй нөхлүүд багагүй таарсан ч тэр бүгдийг даван туулж бариандаа дөхөж дөрөв дэхь аймагтаа хүрэлцэн иржээ.

Жилийн өмнөөс бэлтгэлээ хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард ангийн захирагчдаа санал тавьж холын зайн гүйлтэд гарсан байна. Бэлтгэл сайн хангагдсан тул эмчийн шаардлагагүй гүйж байгаа ажээ.

Ахлах ахлагч, гар бөмбөгийн спортын мастер Т.Рэнцэнбадам нь Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.12] 2021-09-09 13:32:43

мундаг бүсгүй чамаар бахархаж бна чи бол байнга өгсөж гүйж бгаа мундагбүсгүй

Зочин [202.179.8.210] 2021-09-09 08:18:41

Амжилт мундаг бүсгүй байна эрүүл энх спортын өндөр амжилт хүсье


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.