Үйлчилгээний байгууллагууд удаа дараа заал дүүргэлтийг давуулан ашиглах зэргээр зөрчил гаргаж байна

Aдмин / Хууль

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хамтарсан баг бүрэлдэхүүнүүд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буй юм. Өмнөх хяналт шалгалтуудаар зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээ авч байсан. Гэвч аж ахуй нэгжүүд “Улбар шар” түвшний үед хязгаарласан үйл ажиллагааг зохион байгуулах, “Хариуцлагын гэрээ”-н дэх заалтуудыг удаа дараа зөрчиж байгаа тул зөрчил гаргасан зарим байгууллагатай хийсэн “Хариуцлагын гэрээ”-г цуцлах хүртэлх арга хэмжээг авч ажиллаж байна.

Тус шалгалтын хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Element’s баар нь тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундаагаар үйлчилсэн, хариуцлагын гэрээ зөрчсөн (халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллаагүй, залуучууд маш олноор цугларч бөөгнөрөл үүсгэсэн, хүн хоорондын зай бариулаагүй) цаг хэтрүүлэн ажилласан зэрэг зөрчил илэрч, эрсдэлээс урьдчилан сэргийлж тухайн газрын үйл ажиллагааг түр зогсоон мэдэгдэх хуудас өгч арга хэмжээ аван ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.