Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг дахин нээнэ

Aдмин / Нийгэм

“Замын Цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийн барилгын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах үүднээс баригдсан түр замуудын нэг болох Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замыг 2018 оны 04 дүгээр сард барьсан.

Өнгөрсөн зургаадугаар сард үерийн улмаас хуримтлагдсан усыг нэвтрүүлэх зорилгоор сэтэлсэн түр замын нөхөн сэргээлтийг хийж 2021 оны есдүгээр сарын 16-нд дахин замын хөдөлгөөнийг нээнэ.

Түр замыг Дунд гол дээгүүр баригдаж байгаа 60 у/м гүүрийн барилгын ажлыг дуусгаж үндсэн гүүрийн доод талын буцаж эргэх эргэлтийн замын хөдөлгөөнийг 2021 оны 10 дугаар сард нээх хүртэлх хугацаанд ашиглах юм.

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар


Сэтгэгдэл

Зочин [202.21.108.19] 2021-09-16 00:21:43

Энэ замыг түр биш, бүр нээж байнгын ажиллагаатай бологочих хэрэгтэй байна. Нарны зам руу орох, нарны замаас урагшаа шилжих нэг гарц шүү дээ.

Зочин [66.181.184.66] 2021-09-15 12:00:21

Паркын урд талын шинээр 2018 онд барьсан түр гүүрэн гарц гээд бгаа гарц уг нь их хэрэгтэй , бөглөрөлтөнд нэмэртэй байсныг яагаад хаачаад бгаан? Хоум плаза хүрэхгүйгээр нарны зам орчдог боломжийн гарц бсан! Нээгээчээ!!!!!!!!!!

Зочин [202.9.46.232] 2021-09-15 10:41:16

Хөдөө орон нутгийн засмал замууд хүнд даацын автомашин борооны ус үерийн усанд эвдэрдэггүй байх шаардлагатай байна.

zochin [202.179.24.91] 2021-09-16 01:50:26

Юуг ч даадаг яадаг ч үгүй зам хийхэд км тутам 8-12 тэрбум төгрөг болно. Тийм баян орон мөн үү. Тийм жижиг талбайтай орон уу. Бодолтой юм ярьж бичиж баймаар юм


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.