Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр

- Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 22-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

9.00 цагт МУИС-ийн Номын санд тус сургуулийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн 30 жилийн ойд зориулсан OPEN MIND MONGOLIA 2021: “Supporting social well-being during and after Covid-19” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Монголын ахмадуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах талаар мэдээлнэ.

11.00 цагт Монголын Үндэсний Музейд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд зориулсан “МОНЦАМЭ-100” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт С.Зориг агсны хөшөөний дэргэд байрладаг АН-ын байранд тус намаас "Бензиний хомсдол бол хямралын эхлэл" сэдвээр мэдээлнэ.

11.00 цагт АХБ жил бүрийн намар шинэчлэн гаргадаг "Азийн Хөгжлийн Шинэчилсэн Төлөв" эдийн засгийн тайлангаа цахимаар танилцуулна.

11.40 цагт “Интерном” номын дэлгүүрт шинжлэх ухааны доктор, профессор Н.Содномдоржийн "Орчин үеийн хөдөлмөрийн эдийн засаг" номын нээлт болно.

12.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд #NoNaadam хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.


Сэтгэгдэл

Зочин [103.9.90.100] 2021-09-22 01:03:45

Энэ муу энергитэй хүмүүс өөрсдөө чадахгүй байж дуугай байхад яанаа

Бинзен ээ оруулж ирээчээ . [66.181.185.52] 2021-09-22 00:27:22

Оросууд бинзен өгөхгүй бол Биднээс авсан нутаг буриад байгал далай руу цутгадаг сэлэнгэ мөрөн бусад голын усыг голдрилийг өөрчилж говь руугаа татаж усаа урсгахаа больё оо .


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.