Шатахуун тасарсны шалтгаан юу байв?!

Aдмин / Эдийн засаг

Оросууд санаатай, санаандгүй шатахууны крантаа мушгихад л Монгол Улсын авто хөдөлгөөн нам гацаж байна. Хөнгөхөөн дүгнэвэл Ангарскийн үйлдвэр засварт орж экспортоо багасгасан нь манайд ийм “чичиргээ” үзүүлжээ. Ер нь манай шатахууны хангамж Оросоос шууд 96 хувийн хамааралтай явж ирсэн. Үлдсэн дөрөв орчим хувийг Хятадаас зөөдөг. Гэхдээ Хөх хотын нефтийн үйлдвэрт нь асуудал гарахад шатахууны 4-5 хувийн нийлүүлэлт тасарчихна гэсэн үг.

МЕНЕЖМЕНТИЙН АЛДАА ЮУ?

Хэд хоногийн турш хотын замын хөдөлгөөн 20-оос дээш хувиар буурч, нийтээрээ машин тэргээ тавиад алхлаа. Ихэд бухимдацгаав. Аргагүй. Ингээд шатахуун тасалсан буруутнаар Засгийн газрыг тодрууллаа. Тэр дундаа хамгийн гол буруутнаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон тодров. Иргэдээс гадна эдийн засагчдын зүгээс салбарын яам хийгээд албан тушаалтнуудыг буруутгаж байна. Товчоор хэлэхэд, энэ нь менежментийн алдаа гэж байгаа юм. Учир нь Оросын Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орж, шатахууны экспортоо хумина гэдгээ 2021 оны наймдугаар сард мэдэгдсэн. Монголд шатахуун нийлүүлэхгүй хэд хоновол явгарах вэ гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Гэтэл энэ хооронд төрийн зүгээс яриа хэлэлцээр хийж, шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байх бизнес менежментийг хийгээгүй. Хямралд хүргэсэн будилааны эзэд нь ЭХЯ, УУХҮЯ-ны сайд түшмэдүүд, тэдний бүрдүүлсэн баг, харьяалагдах агентлагийн холбогдох мэргэжилтнүүд гэх дүгнэлтийг хийж байгаа юм. Ер нь бол энэ нь дээрх яам, тамгын ажилтан, албан тушаалтнуудын туршлага, ур чадвар муугийнх гэв.

Эцэстээ энэ саатлыг УУХҮЯ-ны төлөөлөгчид шатахуун импортлогч хувийн хэвшлийн компаниудтай хамтдаа явж хэлэлцээр хийж байгаад нэг удаад шийдээд ирлээ. Дүнд нь энэ сарын 23-ны өдөр есдүгээр сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1500 тонн АИ-92 шатахууны үлдсэн 300 орчим тонн АИ-92 авто бензин ачсан таван вагон үйлдвэрээс ачигдан замд гарсан.
Хятадаас худалдан авч буй 2750 тонн шатахуун ачсан эхний 50 вагон Замын-Үүдэд 2021 оны есдүгээр сарын 26-ны 20:00 цагт иржээ.
Ер нь бол есдүгээр сарын 27-30-нд ОХУ болон БНХАУ-аас нийт 9750 орчим тонн АИ-92 авто бензин орж ирэхээр болсон. Энэ нь манай улсын АИ-92 шатахууны найм хоногийн хэрэглээ ажээ.

Энэ талаар УУХҮЯ-наас өчигдөр мэдээлэл өгөхдөө “... Аравдугаар сарын 1-нээс аж ахуйн нэгжүүдийн захиалга 44 мянган тонн болон есдүгээр сарын захиалгын үлдэгдэл 9000 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг Оросоос манайд нийлүүлэхээр байна. “Роснефть” компани засварын ажлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа бидэнд мэдэгдсэн. БНХАУ-аас 150 вагоныг есдүгээр сард багтаад нийлүүлнэ. Шилжүүлэн ачих байгууламжид 32 вагоныг шилжүүлэн ачсан бөгөөд үргэлжлүүлэн ажиллаж байна. Дараагийн ээлжийн 50 вагон Эрээнд ирж байгаа гэх мэдээлэл ирсэн. Улаанбаатар хотод өдөрт дунджаар 1000 тонн авто бензин хэрэглэдэг. Шатахууны аж ахуйн нэгжүүдэд жигд хуваарилах ажлыг зохион байгуулж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэд маань хүлээцтэй хандахыг хүсье” гэлээ.

ОЮУТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ БАЙСАН УУ?

Анхаарал татсан нэг мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр түгсэн. “Оюутолгой” компанийн зүгээс нэр бүхий шатахуун импортлогч компаниудтай хамтран ажиллах гэрээгээ үргэлжлүүлэхээр болжээ. Тус компани нь “Петровис”, “М-Ойл”, “Шунхлай” компанийн Шатахуун нийлүүлэх гэрээг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нээс дахин хоёр жилээр сунгахаар шийдвэрлэсэн байна. Уг гэрээ нь жилд дунджаар 160 орчим сая ам.долларын өртөгтэй. “Оюутолгой” нь Монголд хэрэгжиж буй хамгийн том төсөл бөгөөд дотоодын компаниуд энэ төсөлтэй хамтран ажиллахын тулд их хүч зардаг. Ер нь ийм хэмжээний дүнтэй гэрээ манай шатахуун импортлогчдын хувьд аманд орсон шар тос гэсэн үг. Тэгээд гэрээгээ хоёрын хоёр жилээр сунгахаар шийдвэрлэнэ гэдэг бол манай хэдэд маш том боломж олгож байгаа хэрэг.

Харин Засгийн газар Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад ашигтай болгохоор хэлэлцээрийг эхлүүлсэн. Амжилт бий. Бас гацаа саад ч үүсээд байгаа гэх мэдээлэл бий. Учир нь манай талын санал хөрөнгө оруулагчдад таалагдахгүй нь тодорхой бөгөөд Засгийн газар шахалт үзүүллээ гэж үзэж буй юм. Тиймээс шатахуун импортлогчдын гэрээгээр хөшүүрэг хийж Оросоос нийлүүлэх шатахууныг саатуулав уу гэсэн хардлага байна. Учир юу гэвэл хөөрхий Г.Ёндон сайд Оросоос экспортоо хассаныг нөхөхөөр Хятадтай гэрээ байгуулсан. Гэтэл аль аль нь гацаж энэ байдал үүссэн гэж байн байн хэлээд байна лээ. Энэ үнэний ортой бөгөөд Оросын тал өмнө нь нийлүүлж ирсэн шатахууны хэмжээг тал хувиар багасгахаар мэдэгдсэн. Манайхан ч арга хэмжээ авч Хятадаас авах тохироог хийсэн. Гэтэл үлдсэн тал хувь нь ч гэнэт ирэхээ больж, Монголд дажин болжээ.
Энд бас нэг сонин зүйл харагдаад байгаа юм. Г.Ёндон сайд 2021 оны есдүгээр сарын 21-нд “...Өчигдөр өглөө ОХУ-аас аравдугаар сарын 1 хүртэл 90-10 мянган тонныг нийлүүлэх боломжгүй гэдгээ гэнэт мэдэгдлээ. Мөн БНХАУ-ын Боловсруулах үйлдвэрээс төмөр замд вагон тавих боломжгүй гэж мэдэгдсэн” гэв. Тэгэхээр есдүгээр сарын 20-нд хоёр хөршөөс ирэх шатахуун нийлүүлэлт тасрах нь тодорхой болжээ. Тэгвэл үүнээс долоо хоногийн өмнөөс зарим импортлогч АИ-92 шатахууны түгээлтээ зогсоосон. Өөрөөр хэлбэл, хомсдол үүсчихээд байжээ. Энэ талаар АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр 2021 оны есдүгээр сарын 14-нд мэдээлэл өгөхдөө “...Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна. Тухайлбал, АИ-92 шатахуун 21, дизель түлш 35, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна. Хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бий. Бид газар дээр нь очиж ажилласан. “Шунхлай” компанийн 4-5 газарт бүтээгдэхүүн борлуулахгүй байсан бол өнөөдрөөс борлуулалтаа хийж байна” гэсэн байдаг.

ГЕОПОЛИТИК УУ?

Хамгийн түрүүнд хийж болох дүгнэлт бол энэ юм. Далайд гарцгүй, хоёр том хөршийн дунд оршдог Монгол Улс өдийг хүртэл дотооддоо шатахуунаа үйлдвэрлэдэг болсонгүй. Нефтийн үйлдвэрийг 30 жил яриад гурван жилийн өмнөөс Энэтхэгийн зээл тусламжийн хөрөнгөөр барьж эхлээд байгаа юм. Гэхдээ тэр үйлдвэр хэзээ дуусаж, жил бүр Хятад руу зөөдөг сая гаруй тонн түүхий нефтээ боловсруулдаг болох нь аанай л тодорхой бус.
Ингэж шатахууны хэрэглээ нь хоёр хөршийн хяналтын дор явж ирсэн. Уг нь монголчууд шатахуун үйлдвэрлэдэггүй байх нь хоёр хөршид хэрэгтэй. Манайх жижиг ч гэсэн хөршүүдийн шатахууны зах зээлийн талбар гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Оросын тухайд жилд Монголд 1.8 сая орчим тонн шатахуун экспортолно гэдэг жижиг биш шүү дээ.
Дээрээс нь тог цахилгаан нь бас хойд хөршийн хараанд байдаг.
Энэ бүхэнтэй уяад юу хэлэх гээд байна вэ гэхээр сүүлийн 30 жилд Монголд нэн чухал хэрэгцээтэй, шатахуун, цахилгаан хоёрыг өөрсдөө хангачих бүтээн байгуулалтын том төсөл хөдөлж байсангүй. Өнөөг хүртэл энэ улсыг удирдаж ирсэн улстөрчид, улс төрийн хүчнүүд тэмээ гэхээр ямаа гэдэг шиг том төсөл гэхээр баахан жагсаалт ярьдаг. Гэвч усан цахилгаан станцууд, Тавантолгойн цахилгаан станц, төмөр зам, тээвэр ложистикийн төслүүд яагаад гацаанд байсаар ирсэн бэ гэдгийг бодох хэрэгтэй юм. Яг үнэндээ ийм төслүүдэд хоёр хөрш таатай ханддаггүй гэдгийг хаана хаанаа мэднэ. Төр түшиж явсан эрхмүүд мэдэхийн дээдээр мэднэ. Харамсалтай нь энэ хараат байдлаас гарах хэмжээний төслүүд хөдлөх болохоор манай төрийн түшээд, сайд нар хүртэл хоёр хөршийн төлөөлөгч болчихсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн шийдвэр гаргах түвшний хүмүүс дээрээ орж “үг”-ийг нь дамжуулаад айлгачихдаг гэдэг юм. Тэгээд л нөгөө төсөл нам гацдаг.
Сая харин 60 жил ярьсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг хөдөлгөлөө. Энэ нь монголчуудын хувьд түүхэн сайн мэдээ юм. Төсөл саатахгүй хэрэгжвэл 61 сар буюу таван жилийн дараа баруун таван аймгийн “унтраалга” Улаанбаатарт ирчихнэ. Энэ төсөл эхэлтлээ ямар “зовлон” туулсныг өнөөдрийн эрхэм түшээд ярьцгааж л байна. Магадгүй засаг дээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг хөдөлгөсөн “алх цохисон” нь шатахууны саатлаар илэрсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.
Ер нь тэгээд эхэнд хэлсэнчлэн хоёр их хөршийн дундах юу ч бүтээдэггүй, ангаахай шиг бүх хэрэглээгээ тэднээс харж суудаг монголчууд бид их гүрнүүдийн геополитикийн бодлогын төвд нь биш ч хэрчээсэнд нь явж байдаг гэдгээ мартаж болохгүй. Харвардын профессор Самуэль Хантингтоны онолын “...Орос, Хятадын иргэншлийн хооронд сөргөлдөөн үүсэж, үр дүнд нь Монголыг 47 дугаар өргөргөөр хуваагдана” гэсэн таамгийг санаж л байх ёстой юм.

ЭЦЭСТ НЬ

Өнгөрсөн хэд хоногт шатахууны асуудал нь манай улсын сул тал, эмзэг цэг гэдгийг бид ясандаа тултал мэдэрлээ. Гэхдээ муу юманд сайн тал байдаг. Цаашдаа Ангарскийн нефтийн үйлдвэр дахин дахин засварт ороод байвал яах вэ. Хөх хотын нефтийн үйлдвэр бас л асуудалтай болж, Хятадын гүнээс ойгүй өндөр үнээр шатахуунаа зөөхдөө тулах уу. Ингээд байвал юу болох вэ. Эндээс гарах ганц л гарц бий. Нефтийн үйлдвэрээ л түргэн барьж дуусгах нь чухал болж байна. Жил бүр урагш нь зөөдөг сая гаруй тонн түүхий нефтээ эндээ нэрж, “монгол шатахуун”-аа гаргах хэрэгтэй гэсэн үг.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

эрдэнэ.с [59.153.113.59] 2021-10-01 10:33:03

Төр оролцохоо больчих. 90ээд онд Оюуны ундраа үйлдвэр байгуулах гээд эрчтэй эхэлсэн. Ман ынхан нам дарсан. Хэдхэн компаниудын лобби шүү дээ.

Иргэн [66.181.187.28] 2021-09-29 09:07:59

Яг үнэнийг хэлэхэд аж ахуйн л асуудал. Нефтийн хэдэн компани л хариуцах асуудал. Үнийг нь чөлөөлж өгөөд Засгаас тавих янз бүрийн хараа хяналтаа зогсоочих хэрэгтэй. Яамны асуудал огт биш. Оросын тал эрт анхааруулсан, манай нөхөд ялангуяа Анандбазар, Содбилэг хоёр бол оросуудтай яаж ч тохиролцож чадах нөхөд. Содбилэг байгаагаа мэдрүүлэх гэж, Ананд унасан нэр хүндээ бага ч атугай цайруулах гэж 7 хоногийн бойкот хийсэн л болов уу. Улс төр огт биш.

чимэд [124.158.68.154] 2021-09-29 01:39:19

Бензин импортлогч сайд эрхэм гишүүд саад хийдэг,одооч саад хийсээр байгаа,харин сэлэм "тогмид" гарч ирж зоригтой алхам хийсэн. Одоо энэ ажлыг зогсоох нураах үүрэг,зорилготой 5000 сурвалжлагч нойр хоолгүй зүтгэж саяхан хүртэл талбайдээр оччихсон "Зариг эмээ",Шодойсамбуу нар ордонд конторлохоор орилолдож байна шүүдээ.Удахгүй ЗГ унана,УИХ тарна гээд зарлаж гүйлдээд эхэлнэ. Хэнээс үүрэг даалгавар,санхүүжилт авдаг нь ч тодорхой.Сэтгүүлч гэж үнэхээр мэргэжил мөнүү.

Зочин [103.26.194.175] 2021-09-28 23:39:35

Setguulch guai bai-gaa onsongui dee. Sain bod

даагий [66.181.168.157] 2021-09-28 23:11:25

ШАТАХУУН - БЕНЗИН гээд холиод байх юм эсвэл бензин яриад байгаа юмуу эсвэл дизель түлш ярих гээд байгаа юмуу Дизелийн түлшийг голчлон шатахуун гэдэг дээ

Монгол [203.91.115.52] 2021-09-28 20:15:06

Ногоо дээлээ газрын тосоор арчаад байсан хун яагаад чимээгуй б/ а. Бас нэг юм бодож л байгаадаа !!!

Зочин [66.181.161.119] 2021-09-28 16:31:42

Энэ шинэ сайд юугаа мэдэхэв дээ яг энэ ажлыг гардан хариуцдаг албан тушаалны л буруу шүү дээ. Юм л бол шатахуун импортлогчдын өмнөөс дуугардаг АМГТосны газрын орлогч дарга билүү их олон жил ширээнд ард сууж түмнийг мунхаруулдаг дэд дарга Эрдэнэбаяр билүү нэг башир аргатай,зальхай этгээдээс л амыг нь асуух хэрэгтэйш дээ.Урьд шатахууны тухай аливаа нэг асуудал гарахад Монголд энэ хүн ганцаараа мэддэг юм шиг цор цор гээд байдаг мөртлөө одоо энэ асуудал босоод ирэхээр ичээндээ орсон тарвага шиг алга болчих юм.Хэнч билээ ямартаач энэ нөхөрт эхний ээлжинд хариуцлага тооцох ёстой шүү.

Зочин [202.131.244.10] 2021-09-28 14:43:56

машин байхгүй бол агаар ч цэвэршээд алхаад эрүүл мэндэд сайн л биз дээ

Е [203.91.115.52] 2021-09-28 13:50:14

Монголд бензин хиих бух туухии эд нь байна. Занар нь, хурэн нуурс нь , нефт нь байна Тог гаргахад - уран нь , нар , салхи, ус , нуурс торол бурээрээ, байна Боловсон хучин нь бас биид ээ Эртнии монголын Их хаадуудаасаа долоон дор ухаантай ториин тушээд л саад болоод байх шиг.

E [203.91.115.52] 2021-09-28 13:10:02

Их монгол ториин хар хайрцагиин бодолд. Монгол иргэдиин эруул мэнд Эдиин засаг Дэд бутэц Цахилгаан Дулаан Тог, цахилгаан Бензин Газар нутагиин бурэн бутэн байдал , баталлагаа Авилага , хээл хахуулиин чанга хууль Ондор боловсол бухии залуу уе Ард тумэн нь , элбэг хангалуун амьдарал. Байж - Монгол улс найдвартай оршин тогтноно

Зочин [139.5.217.16] 2021-09-28 12:25:09

УБ хотод хэт олон хуучин автомашин татваргүй оруулж ирж байсаны сөрөг үр дүн үргэлжилсээр л байна.

Зочин [43.242.243.101] 2021-09-28 11:59:45

Энийг чинь үүнээс өмнө мэдээд хараад л Хүрэлсүх ЕС болонгуутаа л Нефтийн үйлдвэр барьж эхлүүлээ биз дээ!!! Урьд нь байсан том том ярьсан ЕС-ууд цохиж хусах юм л шиншилж байснаас цаашгүй нь тогтоогдож байгаа юм даа, Мөн хотын УТАА!!! Мөн хуйвалдаж цөлөмсөн Үйлдвэрүүдийг, орд уурхайнууд тэдгээрийн лицензүүдийг буцааж улсад ХУРААСАН!!! Тийм л учраас Монголчууд Хүрэлсүхийг 70 хувиар дэмжсэн шүү дээ!!!!

Зочин [64.119.26.90] 2021-09-28 11:41:45

Одоо энэ бензин тосоор явдаг автомашинуудаасаа салах хэрэгтэй, цахилгаан хийн өвтомашины эрин үе, зах зээл түрэн орж ирж байна. Дагаж биш, угтаж хөгжицгөөе өө.

зочин [64.119.24.190] 2021-09-28 11:17:25

Тамсагийн нетийн ордоо буцааж улсдаа аваач ээ. Үйлдвэр барьсан хойно түүхий эдгүй болж тэнэгтэнэ.

Зочин [192.82.69.98] 2021-09-28 10:33:40

Бензин тасрах шалтгаан нөгөө шоу

төр засгаас асууяааааааааааааааа [103.10.22.7] 2021-09-28 10:24:54

ямар шалтгаанаар нефт боловсруулах үйлдвэр барихгүй байгаад байнаа

Zochin [202.179.30.6] 2021-09-28 10:22:00

Setgeltei MGL-oo gesen compnaiud bhgyi bna. Dandaa shantaaj hiine. Ymarch bolovsrolgyi nuhdyyd shatahuunii companiig udirdaj bhad argagyi dee. Bygd utsan huuheldei

Зочин [66.181.161.86] 2021-09-28 09:45:40

Асуудал ганц бензин хэрэглэдэг тээврийн хэрэгсэлдээ биш юм аа.. Монгол орны тусгаар тоггтнолын хэмжээнд ч яригдах ирээдүйд бид, бидний үр хүүхэд бусдын хараанд бусдын гутлын улан доор явах уу гэдэг асуудал яригдаад байна шүү.. Өөрсдөө нефтьтэй байж дэндүү, бүр дэндүү арчаагүй төр засаг, хэнэггүй бусдаас бэлэнчилдэг монгол сэтгэхүйтэй явж ирснийх...

Zochin [202.55.188.110] 2021-09-28 09:42:23

Yaj ch baisan uildver stantsaa barih gej uzej baih ni chukhal um bainaa gedeg ni kharagdaad bna daa

МАШИН УНАХГҮЙ БОЛ ҮХЛЭЭ ЮУ? [202.179.26.112] 2021-09-28 09:20:48

МАШИН УНАХГҮЙ БОЛ ҮХЛЭЭ ЮУ?

Зочин [202.126.88.147] 2021-09-28 08:53:38

Hamgiin bolomjiin shiidel bol 100 huvi tsahilgaan mashinii herglee. uchir bid oorsdoo tsahilgaanaa uildverledeg henii ch haraat bus


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.