Австралийн математикч Дэлхийн хамгийн эртний геометрийн арга хэрэглэсэн жишээ олдворыг олж тогтоов

Aдмин / Технологи

Энэхүү олдвор нь доктор Мэнсфилдийн судалгаагаар олж тогтоох хүртэл юу болох нь тодорхойгүй байв. Шинэ Өмнөд Уэльсийн их сургууль

Шинэ Өмнөд Уэльсийн их сургууль (University of New South Wales-UNSW)-ийн математикч, Истанбулын музейд 100 гаруй жилийн турш хадгалагдаж байсан, 3700 жилийн настай шавар дугуй таблет дээр байсан геометр дүрсийн гарал үүслийг олж тогтоожээ.

Энэхүү олдворийг Si.427 гэж нэрлэдэг бөгөөд 19 -р зууны сүүлээр одоогийн Иракийн төв хэсэгт олдсон боловч Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн эрдэмтэдийн судалгаагаар тогтоох хүртэл юу болох нь тодорхойгүй байв.

Тэрээр Si.427 –г хэрэглээний геометрийн хамгийн эртний жишээ олдвор гэж тогтоосон нь сэтгэл хөдөлгөм зүйл байсан ба судалгааны үр дүнг Foundations of Science сэтгүүлд хэвлүүлэхдээ хүн төрөлхтний газар судлалын түүхийн харуулсан гайхалтай бүтээл гэж дурджээ.

image

“Si.427 нь МЭӨ 1900-1600 он буюу Эртний Вавилоны үед хамаардаг” гэж Математик, Статистикийн салбарын тэргүүлэх судлаач, доктор Даниэл Мэнсфилд хэлэв. Тэрээр “Энэхүү таблет нь эртний Вавилоны үеийн цор ганц мэдэгдэж буй кадастрын бичиг баримт бөгөөд хил хязгаарыг тодорхойлж төлөвлөхөд ашигладаг байжээ. Хувааж салгасан байдал нь тухайн газрыг хэсэгчлэн зарсан байгааг харуулж байна.” гэсэн байна.

Пифагорын тэгш өнцөгт гурвалжинг ашигладаг байжээ.“Энэхүү олдвор нь математикийн түүхэнд чухал ач холбогдолтой нээлт юм” гэж доктор Мэнсфилд хэлээд “Пифагорыг төрөхөөс мянга гаруй жилийн өмнөх үе юм” гэжээ.

image
Si.427 нь МЭӨ 1900-1600 оны үеийн Эртний Вавилоны үед шавраар бүтээгдсэн олдвор юм. Шинэ Өмнөд Уэльсийн их сургууль, Сидней

Хамгийн эртний хэрэглээний геометрийн олдвор болох Si.427-г барьсан доктор Даниел Мэнсфилд Истанбулын археологийн музейд. Шинэ Өмнөд Уэльсийн их сургууль, Сидней

Эх сурвалж: www.science.unsw.edu.au/news-events/news/australian-mathematician-reveals-worlds-oldest-example-applied-geometry Мэдээ бэлтгэсэн: Математикийн салбар, ЭША, Ж.Даваажаргал


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.