Ардчилсан Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлсэний төлөө хоригдож болохгүй

Aдмин / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын залуу удирдлагууд ХЭҮК-ын гишүүдтэй уулзлаа. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдан, хоригдож болохгүй. ХЭҮК энэ талд мэдрэмжтэй ажиллаж олон улсын гэрээ конвенцийн дагуу шуурхай ажиллах шаардлагатайг энэ үеэр ярилцлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат: Эрх баригчид талбай дээр гэр барьж, тог цахилгаан татаад жагсаж байсныг ард түмэн мартаагүй. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн олон залуучуудыг сүүлийн хэдхэн өдрийн дотор барьж хорьж байна. Хорио цээрийн дэглэм суларч байгаа учир энэ асуудалд нийтийн сонсгол зохион байгуулах бодолтой байна. ХЭҮК маш том эрхтэй болсон. Д.Монголхүүг баривчлаад зогсохгүй шүүх хурал болох гэж байна. Үүнд ХЭҮК-ын гишүүд та бүхэн оролцож дүгнэлт хийхийг хүсэж байна гэв. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа, шинээр томилогдсон ХЭҮК-ын гишүүд сайн ажиллаж байгаа.

Гэвч хүний эрх зөрчигдөж байгаа тохиолдолд шуурхай ажиллах, мөн ирсэн гомдол шийтгэлийг шийдвэрлэсэн тухай мэдээллээ нээлттэй олон нийтэд таниулах шаардлагатайг санууллаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ардчилсан нийгэмд хүний үндсэн эрх бол үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрх байдаг. Гэтэл даргаас зөвшөөрөл авч өөрийнх нь эсрэг жагсана гэдэг хуультай. Дарга өөрийнхөө эсрэг жагсаал хийхийг зөвшөөрөхгүй болохоор цагдаа иргэдийн хооронд маргаан үүсдэг. Энэ байдал Ардчилсан нийгэмд байж болохгүй” гэж онцлов. Харин ХЭҮК-ын гишүүд, жагсаал цуглааны тухай хууль нь 1994 онд батлагдсан.

Түүнээс хойш шинэчлэл хийгдээгүй тул өнөөгийн нөхцөл байдалд тус хуулиар зохицуулах боломжгүй олон асуудал байна гэлээ.


Сэтгэгдэл

Irgen [172.58.20.226] 2021-10-06 21:39:44

Darga erh medeltnyyd hyyligyi .ard olon huulitai .iim shudarga es gej haana bainaa.hyyliiggakuuduulj huuligyi erh medlee ashiglaj baigaa nuhdud huuli yarih heregyiee.ardchilal olon tymnii erh ashgaar l hemjigdne

зочин [66.181.160.80] 2021-10-06 14:34:19

Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчдээс сонгох шаардлаггүй 3 нөхөр бна.Цог Батүүл гэсэн 2 хөгшин бна.Бүх өрсөлдөгчөө муу хэлж байгаа Отгонбаяр бна.Тэр отгонбаяр юу ч хийж чадахгүй.Худалч поп ч

иргэн [64.119.25.243] 2021-10-06 10:38:25

Хөөргөөд байх юу байна.Үнэнг хэлсэны төлөө тэр тусам шөнө бариьчилаад үнэхээр МАН -иынхан дэндэж байна.Хүрэл сүх модруу биш иргэдрүү анхаараач!!!!!!!!!! Улсыг уруудуулж бна..аягүй бол хүн үгүй хэдэн мод үлдэх нь дээ хөөрхий ийм ч Ерөнхиылэгтэй байх муу тавлан юм даа!!!!!!!@

Зочин [64.119.21.146] 2021-10-06 10:32:00

Ихэс дээдэс та нар бүү турхирч цөсийг нь хөөргөөд бай.хуулиа л бариншдээ.жаахан зах замбараатай дэг журам сахиулсан нь дээр байхаа арай хэтрээд байна шүү.хүний эрх энэ тэр гэж халхавч хийж дураараа дургиж болохгүй.

Зочин [150.129.143.163] 2021-10-06 09:38:08

ХЭҮК Үндсэн ажлаа мэддэггүй юм болуу. Дандаа л ажлаа заалгаж байгаа харагдах юм

Зочин [202.55.188.43] 2021-10-06 09:06:17

Kommunistuud delhiin buh irgeniig doromjilsonii tuluu haruitslgaa huleeh heregtei udahgui hytad.n muj bolgii ged not bichig bariad guih uls ulaan nymkaa ged man.han guilden shuu ed butsah gazargui bolson unen geech um araas n murduj ywaag mederch bga bh yr n ali nam ylgalgui huuliin umnu tegsh bh yostoig MAN delhiin buh irgediig doromjilson shigee bitgii bodooroi 1 udur tanar.n eelj irj ter har huwtsastanguud hurtel shuultend ornoo 2 nudnees chin tsus ursahued l oilgoh blgui tanar

Иргэн [202.126.92.99] 2021-10-06 08:48:39

Үзэл бодлоо илэрхийлж байгаа гэх халхавчаар бусдыг доромжлох, гүтгэх, нэр төрд нь халдах, бусдыг хууль бус үйлдэлд уриалан дуудах, төрийн байгууллагын үйл ажиллагааг хааж боох, үгүйсгэх, төрийн алба хаагчийн биед халдах зэрэг гэмт хэрэг, зөрчил их гарч байгааг анхаарч сайн шалгаж шийтгэх хэрэгтэй, Монголхүү, Одбаяр гэж огт ажэил хийдэггүй, татвар төлдөггүй, мөнгөний гудамжны шантаажны бүдүүлэг жагсагч нарыг шүүхээр шийтгэж хорьж шийтгэх нь зөв, Ардчилсан оронд хууль хэрэгждэг байх хэрэгтэй,


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.