Японд шатахууны үнэ өсжээ

Aдмин / Гадаад мэдээ

ТОКИО. /NHK/. Японд шатахууны үнэ сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ.

Японы Нефтийн мэдээллийн төвийн мэдээлснээр, нэг литр шатахууны дундаж үнэ даваа гаргийн байдлаар 160 иен буюу ойролцоогоор нэг доллар 43 центэд хүрсэн байна.

Энэ нь өмнөх долоо хоногийн мөн үеийнхээс 1.3 иенээр өссөн үзүүлэлт болсны зэрэгцээ таван долоо хоног дараалан өссөн дүн үзүүлжээ.

АНУ-ын зүүн нутгийг наймдугаар сард хар шуурга дайран өнгөрснөөс хойш нефтийн үнэ өсөх болоод байгаа юм. Энэхүү бүс нутагт нефть олборлох олон байгууламж байрладаг билээ.

“ОХУ тэргүүтэй нефть олборлогч гол орнууд 11 дүгээр сард олборлолтын бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор цаашид үнэ нэмэгдэж болзошгүй байна. Мөн Европын орнууд өвлийн улирлыг угтан нөөцөө нэмэгдүүлж байгаагаас шалтгаалан нөхцөл байдал улам хүндэрч магадгүй юм” гэж Нефтийн мэдээллийн төв мэдээлжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.41] 2021-10-12 17:26:27

Юунд ингэж зөвхөн өөриин орноо муулах донтой байдаг байнаа Японд 1225 төгрөг биш өнөөдриин ханшаар 4075 төгрөг байгаа юм байна ӨВЧИН тахалтай энэ хэцүү цаг үед дэлхии ниитээр хямарч байна Жишээ нь европт газны үнэ хэд дахин нэмэгдэж хятадад цахилгааны хомсдолд орж хэдэн зуун сая хүн эрчим хүчнии хязгаарлалтанд орсон японд шатахууны үнэ нэмэгдсэн америк гадаад өр нь хэмжээнээсээ хэтрээд байгаа гээд маш их асуудал үүссээр байна Гэтэл манайхан манайх л ганцаараа шатахуун тасалдаж тээвэр худалдаа саатаад бхйгаа юм шиг л ярьж бичиж төр засагруугаа дайрах юм Үүнииг уриалан дуудаж турхирч байгаа зохион бхйгуулалттай бүлэглэлүүд ч их байна

ЗОЧИН [64.119.20.233] 2021-10-07 10:01:14

Нефьт бүтээгдэхүүнээ 100% гаднаас авдаг энэ улсад 1л шатахууны үнэ 1225₮ буюу манайхаас 40% хямд байгаа юм бн,

[103.80.210.183] 2021-10-07 05:33:28

японд яах нь ямар хамаа байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.