Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлоход иргэдээс санал авч байна

Aдмин / Нүүр

Нийслэлийн хэмжээнд мөрдөж байгаа “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийн хэрэгжилтийн хугацаа дуусаж байгаа. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг боловсруулаад байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хариуцлагатай үйл ажиллагаанд иргэн бүрийн санал, оролцоо нэн чухал. Иймд аравдугаар сарын 29-нийг дуустал иргэд, олон нийтээс хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал авч байна.

Санал авах үйл ажиллагааг дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлаас шалтгаалан цахим хэлбэрээр авч байгаа юм. Харин цахимаар санал өгөх боломжгүй иргэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, харьяа хороондоо очиж, ерөнхий төлөвлөгөөний талаарх мэдээлэлтэй танилцан, саналаа өгөх боломжтой.

Иргэн та https://www.ulaanbaatar2040.mn/ вэб хуудас, https://ulaanbaatar2040.mn/p/166/sanal-xuselt, https://www.facebook.com/UB2040, https://twitter.com/Ulaanbaatar2040, https://www.instagram.com/ulaanbaatar2040/, https://www.youtube.com/channel/UC-SAZrRjAPJTvnOixYPUNeA зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүд болон харьяа хороогоор дамжуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх мэдээллийг авч, саналаа идэвхтэй өгөөрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг https://home.uda.ub.gov.mn/?p=10603 цахим холбоос болон 94442040 дугаарын утаснаас авах боломжтой.


Сэтгэгдэл

Ганбаа [203.23.199.221] 2021-10-08 08:23:54

Эхлээд надад хот газар явган зорчих дүрмийг хэлээд өгөөч.

иргэн [139.5.216.140] 2021-10-08 06:29:33

Төлөвоөгөөгүй хөгжүүодэг учраас тахир дутуу хөгжилтэй байдаг.!!!!!! Өрсдөө хот тойроод алхаад үзээрэй - шон мөргө .хашаа орон сууц машин мод бүх зүйлийг мөргөнө!!!!!!!!тэгээд айдастай хаанаас ч ирээд машин мөргөх согтуу жолоочид ёёёёёёёёё!!!!!!!!!!?????????????

irgen [202.9.46.76] 2021-10-08 06:23:59

Amidrahad mash tuvugtei bn.Avtobus n mash udaan tugjrel ihtei.Tom 2 zamuud deer tavisan guuren gartsnii lept n ajillahgui bn.BatUuliin hiisen tsagaas hoish er n ajillaagui.Ajliin hulsendee orson bga


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.