Арав гаруй жил ашиглаагүй газар эзэмших эрхийг цуцалж нийтийн эдэлбэр газарт бүртгэлээ

Aдмин / Нүүр

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг нураах, зориулалтын дагуу ашиглаагүй газрын эрхийг цуцлах ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2021 оны аравдугаар сарын 8-ны А/758 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 23А байрны хойд талын 2000 ам метр орчим талбайг өчигдөр чөлөөллөө. Тус газрын эзэмшигч нь Газрын тухай хуулийг зөрчин эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй тул ийнхүү Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан хашааг буулган, нийтийн эдэлбэр газарт бүртгэлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зөрчилтэй газруудын жагсаалтыг гарган, судалгаа хийсэн. Үүний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах уг газар нь зориулалтын дагуу ашиглалгүй хоёр ба түүнээс дээш жил болсон байв. Иймд тус газрыг чөлөөлөн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгааны үед зарим хүмүүс ийм байршлууд дахь газраар улс төр хийн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглах байдал ажиглагдаж байгаа. Нэгэнт Засаг даргын захирамжаар газрын эрхийг цуцлах шийдвэр нь гарчихсан, газар чөлөөлөлтөд шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байсан. Тиймээс сонгуулийн сурталчилгаандаа хийхээр төлөвлөсөн, үүрэг чиглэл нь тодорхой болсон ажлуудыг битгий ашиглаарай” хэмээж байлаа.

Тус хорооны 22А байрны оршин суугч Б.Пүрэвжав “Бараг арав гаруй жилийн өмнөөс энэ хэсгийг хашаалчихсан. Тэгээд архичид их орж холхидог, үндсэндээ хогийн цэг шиг болчихсон газар. Өнөөдөр ийнхүү уг газрыг чөлөөлж байгаад туйлын баяртай байна. Манай энэ хавьд хүүхдийн цэцэрлэг байхгүй тул хүүхдүүдээ Таван шар, Москва хорооллын цэцэрлэг рүү зөөдөг. Тиймээс уг чөлөөлсөн газартаа хүүхдийн цэцэрлэг бариасай” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Нийслэлийн Засаг дарга суурьшлын бүсүүдэд нийгмийн дэд бүтцийн сүлжээ буюу сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, энэ мэт зөвшөөрөлгүй, хууль бус газруудыг үе шаттайгаар чөлөөлөн иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх бодлогыг барьж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцолж байлаа.

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг дарга Ш.Энхболд “Манай хорооны 23А байрны ард хашаа татаад арав гаруй жил болсон. Хашаа хатгахаас өмнө хүүхдийн тоглоомын талбай байлаа. Зундаа хөл бөмбөгийн талбай, өвөлдөө мөсөн талбай болчихдог болохоор энэ хавийн хүүхдүүд их тоглодог байсан. Гэтэл хашаалснаас хойш ямар ч ашиглалтгүй, хогийн цэг шиг болчихсон юм. Тиймээс манай хорооны иргэд хамтраад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод бусад албаныханд хандсан. Уг талбайг нийтийн эдэлбэр газар болгох, газар эзэмших зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг тавьсны хариуд бидний хүсэлтийг хүлээн авч, өнөөдөр ийнхүү газрыг чөлөөлж байна. Иргэд, оршин суугчдын маань хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн нарт хорооны оршин суугчдынхаа өмнөөс талархлаа илэрхийлье” гэв.

Уг чөлөөлсөн байршилд иргэд хүүхдийн цэцэрлэг барих хүсэлтэй байгаа ч Хот байгуулалт хөгжлийн газраас цэцэрлэгт хүрээлэн бий болгох саналыг дэвшүүлсэн байна. Тиймээс иргэд, оршин суугчдын саналыг сайтар судлан, чөлөөлсөн байршилд хийх бүтээн байгуулалтыг төлөвлөх аж.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.162] 2021-10-12 12:11:45

Энх тайваны гүүрны дэргэдэх хашааг нурааж мод тарьяа

Зочин [66.181.177.122] 2021-10-11 00:14:54

10 байтугай олон жил ашиглаагүй талбай олон бна .Хуучин ДСНК одоогын РЦНК урд талын талбайг хураагаад цэцэрлэгт хүрээлэн болгоод өгөөч. МАН намын гишүүн ӨНӨРБОЛОР гэгч хүны эрх ашиг тэнд байдаг гэсэн шүү. Энгийн иргэд хөрөнгө мөнгөгүй учир авсан газартаа юм хийж чадахгүй байхад нь хураагаад авч чадаж бна. Эрх мэдэлтэй нам дагсан хүмүүс хэдэн 10 жилээр юуч хийхгүй байхад газрын хурааж авч чадахгүй бгаа биз дээ.

Иргэн [192.82.78.112] 2021-10-10 00:58:24

Модны 2 ын машин зам гайгүй болсон ч ЯВГАН АРД ТҮМЭН явах ЗАМ байхгүй. Бүгд машин замаараа АЛХААД МАРШ. ККККК.

ЗОЧИН [122.201.24.139] 2021-10-10 00:41:12

ХОТ, ДҮҮРЭМ АВИЛГААР АЛГА ДАРАМ ГАЗАРТ Ч БАЙШИН, ОЛОН ДАВХАР СУУЦ БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДГОО БҮРМӨСӨН ЗОГСОО, НОГООН БАЙГУУЛАМЖ, АВТОЗОГСООЛ, ХҮҮХДИЙН ТОГОЛООМЫН ТАЛБАЙ, СҮҮДРЭВЧ ЮУ Ч БАЙХГҮЙ ГАНЦ ӨНДӨР ГОЗГОР СУУЦ БАРЬЧИХДАГ, ОЛГОСОН ГАЗРЫН 40%-Д НЬ ЭДГЭЭРИЙГ ТӨЛӨВЛӨЖ БАРИХ ЁСТОЙ БАЙДАГ, ТЭГЭЭД МАШИНАА ЭНД ТЭНДГҮЙ, БҮР АВТОЗАМ ДЭЭР ТАВЬЧИХААД ТҮГЖРЭЛ ҮҮСГЭДЭГ, ХОТ ҮҮНИЙГ ЗОГСОО.ИЙМ БАЙРАНД ОРШИН СУУГЧИД ОРОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.

Irgen [202.9.40.75] 2021-10-09 12:09:49

Xotiin dotor ch iim gazryyd tom tom xashaagaar xashaad 10 garyi jil bolj bga ter bygdiig nyraaj tsegtslex tsag bolsoon tuv shyydangiin baryyn tald xeden jiliin umnu xogiin tseg dexeer shees baas bolson tom talbai unuudur xyrtel bga mashinii zogsool bolgochixson bsan oir orchnoor ni arcxhichid ytasnii shagchid ter orchin bol xotiin tuviig ungu yzemjgyi bolgoj bga ymar etxten evertenii ezemshild bxr iim balgas xot dotroo xadgalaad xashhaad bdag ym byylgaach

Зочин [64.119.16.179] 2021-10-09 10:57:48

Энэ авто вакзол оо нүүлгээчээ оршин суугчид маш хүнд нөхцөлд амьдарч байна ажил сургуульдаа явах гэр орондоо ороход битүү түгжрэл.хүүхэд тоглуулах алга дарам газарт нь архичид цугларсан ийм байдалтай олон жил амьдарч байна авто вакзолыг орон сууцны ойр орчим байгуулж болохгүйн тод жишээг оршин.суугчид.бид мэдэрч байна зай талбай сайтай газар байгуулж болдоггүй юмуу ийм газар сонгож байдаг алс хэтээ тооцоолж чадахгүй ийм хотийн удирдлага байх гэж

zochin [202.126.88.231] 2021-10-09 11:25:35

Chi uuruu nuuh heregtei shu avto vokzal baih yestoi gazraa l bn

Zochin [103.26.193.77] 2021-10-09 08:22:54

Энэ газар бөбөөчдийн үүр болсон байсан Ашүй дээ Ногоон байгууламж соёл амралтын хүрээлэн болгоосой Энэ дүүрэгт хүүхэд салхилуулах ч газар байдаггүймшү

irgen [202.9.40.122] 2021-10-09 07:03:53

Tur zasgiin bodlogo echuuhen ch gesen heregjij bgaad bayrlalaa.Bayngol 5r horoo Nomingiin ard ender tsenher bairni hajuud tomoo gazriig barilga barina gj hogoor duursen nuh 9 jil bolj bn.Ganbaatar n uuttai budaa saaharaar huuraad UIHd garaad bdg.Gazriig n huraaj niitiin ezemshil bolgonoor bn Mashin ch bagtahgui bhd.BG 5 r horoonii ZD ajlaa hii.

Зочин [202.9.46.104] 2021-10-09 06:26:54

грашуудын байсан газар ядаж яьган хүний зам хийгээчээ Шууд л машины зам хийснээс явган зорчигчидод бүүр аюултай боллоо

Зочин [66.181.161.16] 2021-10-09 07:00:33

Өмнө нь граш дээгүүр явад бсан юм уу

БГД 20 сургуулийн баруун талын граж.хогийг цэгийг зайлуулаасай Автобусны буудал хүрэх эд хэцүү байна [202.9.46.104] 2021-10-09 06:25:35

Byambaa [66.181.161.125] 2021-10-09 06:08:53

Энэ хүмүүс бүрэн ч нураачихгүй талыг нь нураагаал явсан ингэж жүжхээ болиоч ээ. Орой нь хэн мэдэхгүй баахан хүмүүс ирээд л буцаагаад барьж байналээ шдээ энэ хашааг чинь

29r horoonii orshin suugch [203.91.115.48] 2021-10-09 05:26:36

Nogoon baiguulamj niitiin ezemshliin talbai baiguulaasai


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.