Сүхбаатар аймагт Сүүлийн 24 цагт бүх суманд халдвар бүртгэгдэв

Aдмин / Орон нутаг

Сүхбаатар аймагт: Сүүлийн 24 цагт тус аймгийн бүх суманд буюу 13 суманд халдварын 356 тохиолдол шинээр бүртгэгдснээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 8353 боллоо. Баруун-Урт, Сүхбаатар сумдад хамгийн олон халдвар бүртгэгдсэн бөгөөд аймаг даяар халдварын тархалт эрчимжиж байгааг ЭМБ-аас анхаарууллаа.

Ялангуяа бага насны хүүхэд халдварт өртөх эрсдэл өндөр хэвээр байна. Одоогоор ЭМБ-т хэвтэн эмчлүүлж байгаа 537, гэрийн эмчилгээнд 1310 иргэн байгаагаас жирэмсэн эмэгтэй 41, 0-18 насны хүүхэд 213 байгаа аж.

Халдварын тохиолдол нэмэгдэх тусам хүнд, хүндэвтэр өвчтөний тоо нэмэгдэж байна. Мөн үүнийгээ дагаад нас баралт ч өсөх хандлагатай байна гэлээ. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байх, халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зөвлөмжийн дагуу зохих арга хэмжээг авах, ЭМБ-д хандахыг анхаарууллаа. Учир нь шинж тэмдэг илэрсэн ч хөнгөн байна гээд үл тоон олон нийтийн харилцаанд орох, ажлаа хийх зэрэг нь бусдыг эрсдэлд оруулж, халдвар тарааж байна гэдгийг хэллээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.144] 2021-10-10 12:49:16

Сүүлийн 24 цагт Сүхбаатар аймгийн бүх суманд ... гэж гарчигаа өгвөл зүгээр биш үү?

Бодлын хулгайч [66.181.182.58] 2021-10-09 11:02:01

Сүхбаатар нэртэй хотыг маань халдвараар булшилж ХУЖАА СУУРИН БАЙГУУЛАХ ГЭЭД БАЙНА УУ

Зочин [66.181.161.12] 2021-10-09 07:20:55

10 jil ih deed surguuli tsetserleg kollejee karentilaachee


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.