УИХ-ын дарга Г.Занданшатар тэрбум мод тарьж, ургуулах бүх нийтийн хөдөлгөөнд нэгдэв

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих уриалгад Чингэлтэй дүүрэг нэгдэж, өнөөдөр /2021.10.09/ тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Хайрхан” хөгжлийн төв орчим 10 мянган мод тарих ажлыг эхлүүллээ.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн удирдлагууд болон тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид оролцлоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мод тарих хөдөлгөөнд хүн бүрийг идэвхтэй оролцохыг уриалаад “Дэлхий дээр өдөр бүр олон сая модыг огтолж байдаг. Тэр хэмжээгээрээ бид нөхөн тарьж, ургуулж байх хэрэгтэй. Дэлхий нийтийг хамарсан цөлжилт, цаг агаарын өөрчлөлт нь хүний амьдралд хэрхэн нөлөөлж буйг хүн бүр мэдэрч, харж байна. Тийм учраас байгалиа хамгаалах, хайрлах нь мод тарихаас эхэлнэ” хэмээн хэлсэн үгэндээ онцлов.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг тэрбум мод тарих том зорилт дэвшүүлсэн нь нэг удаагийн компанит ажил биш урт хугацааны турш хийгдэх ногоон хөгжлийн төлөөх ажлын эхлэл. Модоо тариад орхилгүй, ургуулахад бүгд анхаарах ёстой. Дэлхий даяарх уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярьж байгаа энэ цагт бид байгаль орчныхоо төлөө зайлшгүй хийх ёстой ажил нь мод тарих. Иймээс хүн бүр хувь нэмрээ оруулах ёстой. Цаашид олон жил тогтвортой тарьж, ургуулна” хэмээв.

Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

zochin [183.197.62.192] 2021-10-11 06:58:55

odoo bas boon korono tarhnee

ard [183.197.62.192] 2021-10-11 06:57:47

malaa naad mod chini owol bolj baihad yaj urgah bee

иргэн [202.9.41.57] 2021-10-11 03:21:18

цөлжилтийн хилээсээ эхлэн модоо таримаар. худлаа хэлбэрдээд хотын энд тэнд, амархан ургах газарт нь баахан уриа лоозонтой ганган хувцасаар ижилсэж, газарт ганц хоёр хүрз шороо хийсэн шиг зургаа татуулаад хааны удмынхан шиг дүр исгэн сүржигнээд хол явахгүй. хийх гэж бгаа бол хийсэн шиг хий. үгүй бол мөнгө идэхээ больж төрөөс зайлах хэрэгтэй бна. сүүлд нь толгойгүй болж хоцрох бий.

Зочин [66.181.161.120] 2021-10-10 13:26:04

Ерөнхийлөгч л " нэгдэлжих хөдөлгөөн " , " атарын аян " , " илгээлтийн эзэд " , " коммунист субботник " , соц . хөд . бригад " - г улам төгөлдөржүүлсэн компанит ажлууд санаачлаад - е . зарлиг гаргаж , нийтийг уриалж хэрэгжүүлээд байх юм , яг ийм ажил хийж байх ёстой Оюунэрдэнэ маань хаачив аа ...

Зочин [122.201.21.236] 2021-10-10 10:32:12

Баахан хулдаа долдойнууд

Нэг юмыг хэд удаа давтдаг юм бэ? [192.82.76.150] 2021-10-10 07:59:57

Элбэгдорж Ерөнхийлөгч болмогцоо " Ногоон бүс" бил үү нэг санаачлага гаргаад Дундговь аймагт мод бут тарихад уриалаад байсан. Вертолётоор нисч очиод байсан. Үр дүн гараагүй. Санахгүй байна уу? Гэтэл 12 жилийн дараа яг үүн шиг "санаачлага" гарч ирэх юм. Хүрэлсүхэд өөрийн юмыг санаачлах сэтгэлгээ байдаггүй юм байхдаа???⁉️

иргэн [139.5.219.147] 2021-10-10 04:22:12

Та нар мод болохоор долгиноод очиж байж ,Короноогоор өвдөж яахаа мэдэхгүй хүний төлөө очихгүй байж болох ч Сэтгэл гаргаж хүнрүү гээ харж ажил хийгээч юмний үнэ тэнгэрт тулж лигтой хоолоо идэж чадахгүй улам их дахин дахин өвдөөд байна шүү дээ.!!!!!!!яасан сонин сэтгэлтэй дарангуйлагчид вэ Хүрэл сүхээ аваад зайлаач!!!!!!!!!ёстой төр хэрэг алга!!!!!@@@

Зочин [202.9.40.162] 2021-10-10 03:36:57

үнэн сүр байнаа. ургадаг боловуу

martah [203.91.115.42] 2021-10-10 03:18:03

ireh jil mod tarih hun oldoh boluu ih l sirter ehelj bn martchivdaa

Зочин [139.5.216.153] 2021-10-10 01:42:04

1 mod tariad boloo yu te

Zochin [66.181.181.251] 2021-10-09 15:00:59

Duuf

Зочин [192.82.85.82] 2021-10-09 14:50:21

Mod tarina gedeg chin haana, hezee, yamar mod yaj suulgah, suulgaad urgatal ni archilj tordoj urgahaar ni bas l archilj tordohiig heldeg bailtai. Boonooroo huu haa gej dairan gazar honhoilood hugarhai mochir zoogood bval terbumiin toond torohgui hureh ch ur dun ni yu boldog yum bol doo. Mod tarihiig demjij bga ch ene udaa neg l bish ee

Рекламд хөрөнгө бүү зар. Жинхэнэ хурц асуудал өчнөөн байна. [192.82.76.150] 2021-10-09 14:14:54

Үүнд гол анхаарлаа хандуулах хэрэггүй. Цаана чинь эдийн засгийн болон нийгмийн (социальный) өчнөөн хурц асуудлууд гараад ирчихсэн. Үүнийгээ анхаараачээ. Мод бут тарихад гаргаж байгаа мөнгө чинь бусад зайлшгүй зүйлийг санхүүжүүлэхэд хэрэгтэй болно ш пээ.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.