Оюутнууд сайн дураараа III тунд хамрагдаж байна

Aдмин / Эрүүл мэнд

Коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа энэ үед нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэхээр Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүний дагуу дархлаажуулалтын явуулын баг оюутны дотуур байруудад ажиллаж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд оюутны 54 дотуур байр бий. Оюутны дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг сайн дурын үндсэн дээр нэмэлт дархлаажуулалт буюу вакцины III тунд хамруулж эхлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудыг III тунгийн вакцинд хамруулаад байна.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис, НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд нар нэмэлт вакцинжуулалтын явцтай танилцаж газар дээр нь ажиллалаа. Орон нутгийн зарим оюутнууд дархлаажуулалтын цэгийн байршлыг мэдэхгүй байх тохиолдол гарч байна. Тиймээс оюутны дотуур байранд дархлаажуулалтын явуулын баг ажиллах нь үр дүнтэй байна гэдгийг Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис хэллээ.

2021-2022 оны хичээлийн жилд Дотоод хэргийн их сургуульд 500 орчим хүүхэд элсэн суралцаж байна. Эдгээр сурагчдаас сайн дурын үндсэн дээр вакцины III тунд хамрагдах 450 гаруй сонсогчдыг өнөөдөр нэмэлт дархлаажуулалтад хамрууллаа. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 12 хүний бүрэлдэхүүнтэй гурван баг ажиллаж, оюутнуудыг III тунд хамруулж байгаа юм. Мөн Монголын оюутны холбооноос оюутнуудыг сайн дураараа нэмэлт дархлаажуулалтад хамрагдахыг уриаллаа.


Сэтгэгдэл

Boldbaatar [64.119.18.19] 2021-10-10 04:35:23

Yrn bol hvcheer hiisen shde

Зочин [66.181.179.49] 2021-10-10 04:17:29

Манай оюутнууд хэзээч сайн дураараа вакц н хийлгэх хүмүшс бишээ сургууль эмнэлэг 2 л хавсайдаад хийж байгаа шүүдээ

Zochin [202.9.46.54] 2021-10-09 17:43:31

Buruugaar ergevel,sain duraaraa geed l boloo.zaluusaa biee hairla,darhlaa heviin bhd hungun haniad shydee

. [192.82.90.8] 2021-10-09 15:32:27

Сайн дураар вакцин хийлдээ, худлаа хүүхдүүд далдуур дарамтлаад байх юмаа

Зочин [66.181.189.96] 2021-10-09 15:07:58

Хайран залуучууд хайр найргуйм бэ яасан Эмнэлгийнхэн ухамсар мэдмэрсэртэй байгаач

zochin [66.181.161.127] 2021-10-09 14:01:45

daramt shahaltaar hor shahaa bliiyoo turshiltiin tuulai bish shvv

Зочин [66.181.161.127] 2021-10-09 13:57:38

hvcheer hiicheed sain dur mur gj hutshaa bliiyoo

т [202.9.47.17] 2021-10-09 13:50:33

туулай боллоодооо туршалтын үе юмдааа бурхан минь энэ хужааа гэж хогииин хүнцэрүүд юмдааааа

Зочин [43.242.243.11] 2021-10-09 12:46:47

dxis dotroo ovchlol aimaar bgaa sh dee

Зочин [192.82.80.98] 2021-10-09 11:47:36

ДХИС hvcheer vaktsin hiilgehee boleooo hvnii erh biz dee hvcheer hiiched sain duraar hiileglee ntr hudlaa shv vaktsin hiilged tusahgv gsen batalgaa baihgv baihad ugaasa zaluu hvmvvs hungun tusaj baiga ymig vaktsinii nuluu meteer yrihaa boli

Зочин [202.126.90.143] 2021-10-09 11:33:35

Dhis hvcheer hiisen shde

Banzai [202.126.90.143] 2021-10-09 11:32:26

Sain duraar bish shahaltaar hiisenshde hiilghgv bol hicheld suulgahgv ged hha


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.