Афганистанд хүмүүнлэгийн тусламж хүргэх талаар тохиролцжээ

Aдмин / Гадаад мэдээ

ДОХА. /RIA Novosti/. “Талибан” хөдөлгөөний эмхлэн байгуулсан Засгийн газрын төлөөлөгчид АНУ-ын төлөөлөгчидтэй Катар улсад хэлэлцээ хийлээ. Уг хэлэлцээний үеэр Афганистанд хүмүүнлэгийн тусламж хүргэх, хүмүүнлэгийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх талаар тохиролцсон байна.

Хэлэлцээ хоёр өдөр үргэлжилжээ. Катар улсад хийсэн айлчлал нь "Талибан"-ы засгийн газрын гишүүдийн хувьд анхны гадаад айлчлал болжээ.

“АНУ болон Афганистаны Исламын Эмирт улсын төлөөлөгчдийн хооронд хоёр өдөр үргэлжилсэн яриа хэлэлцээ амжилттай боллоо. Уулзалтын үеэр улс төрийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд Исламын Эмирт улс Дохагийн хэлэлцээрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга гэж үзэж байна. АНУ -ын төлөөлөгчид Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, хүмүүнлэгийн бусад байгууллагыг тусламж хүргэх байраар хангахаа мэдэгдсэн” гэж талибуудын мэдэгдэлд дурдсан байна.

Үүний зэрэгцээ Афганистаны төлөөлөгчид “хүмүүнлэгийн тусламжийг улс төрийн асуудалтай холбох ёсгүй гэдгийг” онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгааг сайшааж, хүмүүнлэгийн тусламжийг хүртэх ёстой хүмүүст ил тод хүргэхийн тулд хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй явуулахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

АНУ болон Афганистаны шинэ Засгийн газрын төлөөлөгчид мөн дипломат харилцаагаа сайжруулахын тулд хүчин чармайлт гаргаж, шаардлагатай бол ийм уулзалтыг цаашид зохион байгуулж байхаар тохиролцжээ.

Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Нед Прайс мэдэгдсэнээр, “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчидтэй хийсэн дээрх хэлэлцээг АНУ илэн далангүй, мэргэжлийн түвшинд явагдсан гэж дүгнэсэн байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [202.21.109.52] 2021-10-11 05:40:12

Бэлэнчлэх сэтгэлгээтэй афганчуудад тусламж хэрэггүй.Тусламж авчихаад дараа нь хүн ална.Ямар ч ажил хийхгүй.Идээд хүн алаад өөр юу ч хийхгүй.

Зочин [202.126.89.68] 2021-10-11 04:53:06

tuslamj uzuuleh heregtei

dss [103.26.195.148] 2021-10-11 02:28:33

Er n tegeed tohiroltsood l duusaj bgan baina daa olon jil baildsan uls tuildsan bh

Зочин [202.9.46.89] 2021-10-11 02:24:46

Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэрэггүй. Өлбөрөөд үхнэ биз.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.