ХААН Банк 30 жилийнхээ ойгоор Сэлбэ голын эхийг ойжуулна
Амьдран буй дэлхийнхээ байгаль экологийг хамгаалж, ирээдүйдээ цэвэр агаар, эрүүл амьдрах орчныг үлдээхэд хувь нэмрээ оруулахаар ХААН Банк 2007 оноос эхлэн “ХААН Банкны Ой” мод тарих хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн билээ. ХААН Банк Сангаар дамжуулан хэрэгжүүлсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт 24 мянган мод тарьж ургуулаад байна.
Үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойг тохиолдуулан ХААН Банк компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлбэ голын эх, Их баяны ам орчмыг ойжуулах ажил “Мод тарих өдөрлөг”-өөр эхэллээ. Энэхүү өдөрлөгт ХААН Банкны Иргэдийн банк хариуцсан дэд захирал Д.Ариунбат болон хамт олноо төлөөлөн ажилтнууд оролцсон юм.
Хүний буруу үйл ажиллагаа болон байгалийн хөнөөлд өртөн эргэн ургах чадвараа алдаж ойгүй болсон 40 га талбайд 108,000 ширхэг мод тарих уг ажлын бэлтгэл өнгөрсөн хавраас эхэлжээ. Агаарын бохирдлыг багасгахад чухал нөлөө үзүүлдэг шинэс модыг энэ бүсэд тарьснаар ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, Сэлбэ голын эхийн ундаргыг сэргээх, улмаар Сэлбэ голын Туул голд цутгах урсацыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Түүнчлэн Нийслэлийн байгаль орчны газар, “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ-тай болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, ирэх гурван жилийн хугацаанд арчилгаа, нөхөн тарилтад хяналт тавих юм.
ХҮН: Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг нэмж, сэхээтнүүдийг доромжиллоо
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно
Ч.Отгочулуу: Монголд пиарчид засаглаж, энтрепренерүүд зүдэрч байна
Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө
Д.Ганбат: УИХ-ын дарга индэр дээрээс "П****" гэсэн. Та нарын явуулж байгаа бодлогыг хараад малчид, ард түмэн ингэж хэлж байна
Р.Базар банкиндаа 6 сая долларыг “төвлөрүүлээд” баривчлагдсан уу
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын санаачилсан хуулийн төсөл: 2025 оноос цэцэрлэг, сургуулийн сурагчдад 11 цагт 250 грамм цэвэр үнээний сүү өгдөг болно
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл