Нийт шүүгчдийн анхдугаар чуулган эхэллээ

Aдмин / Хууль

-Нийт шүүгчийн чуулган шүүх өөрийн удирдлага, хариуцлагадаа дэвшил гаргах, шүүхийн бие даасан байдлыг хангахад чухал ач холбогдолтой-

Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд өнөөдөр (2021.10.11) эхэллээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахаар, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд чуулганыг биечлэн зохион байгуулахаар тус тус заасан. Хуулийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад шүүгчид чуулганд биечлэн оролцож байна.

Улсын дээд шүүхийн шүүгч, чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнхтуяа ирц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгсний дараа чуулганд оролцогчид даргалагчаа сонгов. Нийт шүүгчийн анхдугаар чуулганыг даргалагчаар Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагчийг сонгогдсон юм.

Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийт шүүгчдэд хандаж мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “...Нийгэмд шударга ёсыг тогтоох амаргүй ажлын ачааны хүндийг үүрч байгаа шүүх засаглалыг бэхжүүлж, шүүн таслах ажиллагааг боловсронгуй болгох талаар онцгойлон анхаарахыг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна...” гэж онцлов.

Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлсний дараа шүүгчид чуулганы дэгийн төслийг хэлэлцэж баталлаа.

Шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д Нийт шүүгчийн чуулганд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланг сонсохоор заасан. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцууллаа.

Мөн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Нийт шүүгчийн чуулганд оролцогчдод хандаж үг хэлнэ.

Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо­ны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгоно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд анхан шатны шүүхээс зургаа, давж заалдах шатны шүүхээс ес, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүнд анхан шатны шүүхээс дөрөв, давж заалдах шатны шүүхээс тав, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч нэрээ дэвшүүлжээ.

Чуулганаар мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн батална.


Сэтгэгдэл

Zochin [64.119.20.122] 2021-10-11 08:32:08

Negentee l uurchlugduj saijrahfuigees hoish hural zuvlulguun gej tsag mungu ureh hereg bna?! Huuk ni ch yaridag heldeg show shig heden jijuuriin um yarina.Er ni ingehed 90 onoos umnu ch iim bsniig sanahgui um?! Ene am ajliin zuruu hezeech iim zuruutei bgaagui shuu?! Huuk chini garch irehgdee Shudraga esnii tuluu ami hairgui temtsene enee teree gesen haana bna? Toiron hureelsen heden hulgaich liyvarchid ni yag l heveeree iluu targalaad l Orond ni garch irsen E said ni 400 saya juulchin avchrana geed l heden terbumaar toglood dashiin shog. Uuruu Amerik yavaad l uhsen huntei uulzaad l sanaa bodol ni 180 huvi ergeed mod tarina geed l nuguu avilgaltai ni gen temtseh um bee?! Naad shuugch nar chini mod bish avilgall tariaad buur tsetsegluuleed udlaa?! Yadaj 1 2 ni bolson uzuulen mayagaar shiitgeech!!! Bolohgui butehgui bna geden dooroosoo bidend il haragdaad bh um. Deereesee ta nart bol haragddaggui l um biz dee?!

Зочин [66.181.161.87] 2021-10-11 06:10:33

Одоо байгаа шүүгч нар цөмөөрөө БАЯЧУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН МАНАНГЫН ШҮҮГЧ НАР. ТЭД НАРТ ШУДАРГА ЁСНЫ ҮНЭР Ч БАЙХГҮЙ БОЛЧИХСОН ОДОО СОНГОГДОХ ХҮМҮҮС НЬ БАС Л НӨГӨӨ МАНАНГЫН НӨХДҮҮД ГАРЧ ИРНЭ ДЭЭ ХАРЖ БАЙГААРАЙ ТЭГЭЭД Л ОЦОГНООД ЭХЭЛНЭДЭЭ

Зочин [103.80.210.183] 2021-10-11 04:35:52

бөөнөөр байхад нь бөмбөг тэсэлмээр байна шүү. улих уцмал худалчууд үхэхд гарзгүй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.