ЦЕГ: Өчигдөр 93 жолооч согтуу жолоо барьж, 124 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Энэ сарын 11-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1549 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1344, хулгайтай холбоотой 25, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 84, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 85 бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 93, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 95, хүний биед халдсан 48, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 36, эрүүлжүүлэх байранд хоносон 124, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 47 тохиолдол гарчээ.
Сэтгэгдэл
Зочин [172.58.141.91] 2021-10-12 13:53:27
Odort 50-100 jolooch erhee hasuulaad baihad tugjrel orgui alga bolmoor yumdaa zamiin tsagdaa nar avilga avaad erhiig ni sergeegeed baigaan bish uu?