О.Бархасбадьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв

Aдмин / Хууль

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйл /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-ийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бархасбадьд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцэж МН/200 дугаартай цагаатгах тогтоол гаргасан.

Уг хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн МН/82 дугаар магадлалаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, О.Бархасбадьд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв гэж Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Биба [202.9.46.14] 2021-10-27 01:34:51

За даа хууль хяналтынхан өөрсдиыгөа шүүх нь үлгэр дээ

ө [64.119.27.200] 2021-10-26 02:03:49

Но той л байсан байна даа

зочин [103.57.92.10] 2021-10-26 01:16:53

Но байсан л байна. Шудрага ёс эхлэхнэ ээ.

Иргэн [64.119.18.124] 2021-10-25 13:48:05

Хүн амины сэжигтнүүдийг нь суллаад гадуур явуулаад, мөрдөгчийг нь цагдан хорьж байцаагаад… юу ч болоод байгаа юм …бүткүээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.