Х.Нямбаатар: Ч.Сайханбилэг харийн компанийн Пи-Ар хийж байхаар эх орондоо ир

Aдмин / Улстөр

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр Оюу толгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийнхэнд хандаж байр сууриа илэрхийлсэн билээ. Энд дарж үзнэ үү.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах ажлын хэсгийнхэнд хандаж өчигдөр бичлэг хийж, байр сууриа илэрхийлсэн байсан. Та ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ байр суурийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн яриаг би сонссон. Их л сандарсан хүний яриа байналээ. Харийн нутагт, харийн компанийн пи-арыг хийж байгаа, өөрийгөө өмөөрсөн хүний яриа гэж ойлгосон. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ Оюу толгойн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцээрийн ширээний ард суугаад зургаан сар болж байна. Бага, багаар урагшилж байгаа, ойлголцож байгаа зүйлүүд бий. Бүр ойлголцохгүй ч зүйлүүд байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг зөв зүйтэй зүйлийг найман жилийн өмнө бид эхлүүлсэн гэсэн байсан. Би үүн дээр яг эсрэг байр суурьтай байдаг. Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ бол Оюу толгой төслийн Монголын үр өгөөжийг эрс дордуулсан олон зүйл заалтуудаас бүрдсэн гэрээ төлөвлөгөө. Тухайлбал, ил уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.1 тэрбум ам.доллароор хэтрээд байсныг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Яагаад тухайн үед ид уурхайн зардал 1.1 тэрбумаар хэтрээд байхад хөндлөнгийн шинжээч томилуулж, өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсгэж болоогүй юм. Яагаад тэр асуудлаар Арбитрт маргаан үүсгээгүй юм бэ. Мөн аж ахуйн нэгжийн албан татвартай холбоотой татварын маргааныг хүлээн зөвшөөрсөн. Хамгийн аюултай зүйл нь Оюу толгойн олборлолтоос зөвхөн алт, зэс дээр АМНАТ тавина бусад эрдэс баялагт АМНАТ авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Дээр нь санхүүжилтийн баталгаа гэдэг цоо шинэ нэр томьёог оруулж ирж түүгээрээ дамжуулж төслийн санхүүжилт бүрээс 1.9 хувийг авдаг алдагдалтай зүйлийг хүлээн зөвшөөрсөн.

Далд уурхай гэдэг энэ их өндөр өртөгтэй төслийг зээлийн санхүүжилтээр хийхийг зөвшөөрсөн. Төслийн санхүүжилтийн зээлийн хүү нь лайбор дээр нэмэх нь 6.5 хувь. 6.5 дээр нэмэх нь Лондоны Төв банкны жигнэсэн дундаж хүү 1.5 гэж үзэхэд найман хувь. Үүн дээр 1.9-ийг нэмэхээр 9.9 хувийн хүүтэй мөнгөөр энэ том төслийг санхүүжүүлэх зөвшөөрлийг олгосон. Энэ бол бараг ломбардын хүү.

Түүнчлэн, УИХ-ын татварыг тогтворжуулдаг, татвараас чөлөөлдөг бүрэн эрхийг эдэлж, Засгийн газар шийдвэр гаргасныг Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгочихоод байна. Энэ мэт яриад байвал маш олон зүйл дээр манай улс хохирол, алдагдал хүлээсэн. Менежментийн төлбөр гэдэг зүйлийг мөн Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөөр зөвшөөрсөн. Бид энэ бүхнийг засаж залруулах, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гээд хичээгээд ажиллаж байна.

Иргэн Ч.Сайханбилэгт хэлэхэд харийн нутгаас харийн компанийн Пи-Ар маркетинг хийж суухаар Монголдоо ирж энэ төслийг монголчууддаа өгөөжтэй байх тал дээр илүү их сэтгэлээ чилээ.

-Олон улсын гэрээ, төсөлд авлига авах боломжгүй байдаг гэдгийг таныг хамгийн сайн мэдэрч байгаа гэсэн зүйлийг ярьсан байсан?

-Надад анхааруулж, сануулаад байх шиг байна лээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулахад ямар нэгэн байдлаар гаднын компанийн нөлөөнд автах, тэдний тулгалт шахалтад орохгүй байх тал дээр бид маш их анхаарч ажиллаж байгаа. Эцсийн дүндээ бид төслийн үр өгөөжийг олон түмэнд хүртээх зарчмыг баримтлаад хэлцэл хийж байна.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа юу?

-Гадаад улсад эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад тухайн улстай байгуулсан гэрээний үндсэн дээр явуулдаг. Одоогийн байдлаар иргэн Ч.Сайханбилэг АНУ-д байгаа. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа. АНУ эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ, ялтан шилжүүлэх гэрээг байгуулж байж хэрэгт сэжиглэгдэн, шалгагдаж байгаа хүмүүсийг тухайн улсын хууль хүчний байгууллагын тусламжтайгаар албадан ирүүлэх боломжтой. Гэхдээ Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд заавал ийм асуудал үүсгэлгүйгээр ирээд, хууль шүүхийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй.

Иргэн Ч.Сайханбилэгийг АТГ шалгаж байгаа. Яллагдагчаар татсан гэж сонссон. Хэргийг шалгаж байх явцад гадагшаа яваад эргэж ирээгүй. Оюу толгойн гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудал дээр сүүлийн найм, есөн сар би ажиллалаа. Ингэхэд их олон зүйл тодорхой болдог юм байна. Гэрээ хэлэлцээр хамгаалж, магтаж ярьдаг хүмүүст хандаад хэлэхэд нэгд, Монгол Улс 22 тэрбум ам.долларын өрөнд орохоор байна гэдгийг хөрөнгө оруулагч тал бидэнд баталгаажуулаад өгчихөөд байна. Тэгэхээр энэ ашигтай гэрээ байсан уу гэдгийг эргэж нэг харцгаагаарай. Хоёрт, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Рио Тинтотой холбоотой гэрээ хэлэлцээр хийхээр гудамжны бүх жагсаал цуглааны ард байдаг. Өөрөө ч үүнийгээ олон нийтийн сүлжээнд илэрхийлдэг. Би энэ бүхнийг ерөөсөө ойлгодоггүй. Бид энэ гэрээг амжилттай болгох нь яагаад тэр хүмүүст тэгж их таалагддаггүй юм бэ. Нэг нь Америкаас их сандарсан байдалтай яриа хийх юм. Нөгөө нь дотоод дахь иргэний нийгмийн байгууллагуудыг өдөөн турхирах, Засгийн газрыг тогтворгүй байлгах, үймээн самуунд турхирах бүх зүйлийн ард байдаг. Долдугаар сард монголчуудыг no naadam, yes naadam гэж хоёр талцуулсан. Ямар байгууллага, ямар хүмүүсийн захиалгаар ийм зүйл хийгээд байгааг ерөөсөө ойлгодоггүй. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан гэдэг агуулгаараа асуудалд хандаж байгаасай гэж бодож байна.


Сэтгэгдэл

Зочин [104.205.131.167] 2021-11-01 07:58:30

За даа Сайханбилэг алдаа оноотой ч зориг гаргаж хийсэн тэр үед зэсийн үнэ одоогийн байдлаас 2,5 дахин доогуур байсан шүү, яг үнэндээ бол боловсрол мэдлэг чадвар ядаж биеэ явж яваа байдал бол нямбаатар энэ 2 хол зөрүүтэй шүү, харьцуулалшгүй .

Зочин [124.158.64.133] 2021-12-14 11:36:32

ямар мэдлэгээр илүү харагдав чи бас хулгайчдын хамсаатан юмуу эсвэл чи бүр дүнхүү мулгуу бөгс долоогч нь юмуу чиний бичсэнийг ойлгосонгүй,Бид та нары социализмын үед төрөөгүйч гэсэн ямар нийгэм байсныг гадарлахтай боловсрол эзэмшсэн Чи бол Элбэгээ,Сайхан билэг нарыг зүгээр л дагаж яваа мулгуу нөхөр байна.

Зочин [64.119.26.193] 2021-11-01 08:56:14

Hutsaarai novsh min

хаха.. [66.181.161.66] 2021-11-01 08:47:59

Тэнэг харьцуулалтаар дүгнэлт хийдэг гар вэ.

Зочин [202.21.108.43] 2021-11-01 04:53:10

Муухайбалаггуай монголын ард түмэн 22тэр бүм үүсгээч гэж ерөнхий сайд сонгоогүй монголч бай бишч бай монгол улсыг бүү дорд үз хогийн сүг

зочин [183.177.99.230] 2021-11-01 04:48:48

Сайханбилэг Элбэгдорж нар Америк Английн даалгавраар тэдний захиалгат ажлыг гүйцэтгэж байгаа

Зочин [202.131.251.130] 2021-11-01 04:32:34

Зэсийн үнэ өнөөгийнхөөс 3 дахин доогуур байхад гүний уурхайн төслийг хөдөлгөсөн нь Сайханбилэгийн эерэг тал нь, үнэ өндөр ашигтай мөчлөгийг ашиглаж гэрээг шинэчлэх нь өнөөгийн эрх баригчдын үүрэг, ирээдүйн төсвийн хөрөнгийн баталгаа.

иргэн [66.181.189.175] 2021-11-01 04:04:58

Сайхан бэлэгээр дамжуулж МАН ын луйварчид даварсаар !!!!!!!!!!Зогсдог өдөр ирнэ!!!!!!!энэ муу драк юу вэ!!!!!!!@

Zochin [202.55.188.44] 2021-11-01 04:01:44

Saihanbileg ee. Hariin kompaniin PR hiij baihaar eh orondoo ireed turd hamt ajillaj hant hulgai hiisen MANAN mafiinhaa PR iig hii.

Зочин [192.82.78.83] 2021-11-01 03:45:46

Бүжин чинь байна Сайхнаа минь

Иргэн [43.242.243.118] 2021-11-01 03:03:36

Сайханбилэг гадаад руу хуулийн байгууллагад шалгуулахаас зугтаж гарчихаад даварч байна. Хуулийн байгууллага Сайханбилэгийг авчирах асуудал дээр удаан хойрог хандаж байна.

Зочин [139.5.216.119] 2021-11-01 02:57:03

Сэтгүүлчид нь дэвэргээд хооронд нь яс хаяж байхаа болимоо юм.Уул нь асуултаа дүгнэлт хийж сайд тэр саналуудыг хэрхэн хүлээж авч байгаа талаар асуувал зүгээр бус уу!


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.