Барилга барилгүй нүх ухаж, хог овоолсон, хоёр жил дараалан ашиглаагүй  газруудыг цэгцэлнэ

Aдмин / Нийгэм

Барилга байгууламж барихаар нүх ухсан ч удаан хугацаанд ашиглаагүй орхисон, их хэмжээний шороо овоолсон, хашаа нь эвдэрч нурсан зэргээр нийслэлийн нутаг дэвсгэрт орчны бохирдол үүсгэсэн газруудад шалгалт хийжээ. Нийслэлийн хэмжээнд нийт 43 байршилд ийм асуудал үүсээд байгаа аж. Мөн 32 нэгж талбарт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, сүүлийн хоёр жилийн турш газраа зориулалтын дагуу ашиглаагүй байгаа аж. Газар ухсан ч ажлаа эхлээгүй компани, аж ахуйн нэгжүүдийн олонх нь Хан-Уул, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд зөрчил бүхий газруудын газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хүчингүй болгохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо. Зөрчил арилган чөлөөлсөн газруудыг тохижуулах нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдлээ.

Түүнчлэн газартай холбоотой бас нэгэн асуудлыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн нь төрийн өмчит байгууллагын эзэмшиж, ашиглаж буй газрын бүртгэл. 2021 оны аравдугаар сарын байдлаар Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд төрийн байгууллагын эзэмшиж, ашиглаж буй 2283 газар бүртгэлтэй байна. Тэдгээрээс 490 газрын мэдээллийг газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийн “Лэнд менежер” программд бүртгүүлж, газрын гэрээ, гэрчилгээгээ шинэчилжээ. Үлдэж буй олонх газрыг эзэмшиж буй байгууллагууд одоог хүртэл газраа шинэчилсэн программд бүртгүүлээгүй байна. Тиймээс энэхүү бүртгэлийг эрчимжүүлэх талаар Зөвлөлийн хурлын тэмдэглэл гаргалаа. Тэмдэглэлд төрийн байгууллагын эзэмшил, ашиглалтын газруудыг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлжүүлэх, газрын төлбөрийг ногдуулж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй тохиолдолд газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлэх үүргийг холбогдох албаныханд өглөө.


Сэтгэгдэл

Зочин [122.201.22.222] 2021-11-07 10:42:26

River gardend haalga orts garts hiine geel bsan yasan beeeeee

45 [192.82.78.187] 2021-11-06 13:44:19

45 сургууль ард нух ухамныг буцааж шорогоор боглон биентамирын талбай болгое. СБД Б Засаг дарга яБолормаа

Иргэн [64.119.25.101] 2021-11-06 12:23:25

Хан-Уул дүүрэг, 3-р хороо, үйлдвэрийн гудамжинд байрлах 47а, б, в, е байрны дэргэд байшингийн суурь тавиад бараг 4 жил болж бна. Бас байшингуудын дэргэд барилгын материал маш ихээр овоолж тавиад бас 4 жил болсон бга. Байрны суурийг буулгаж, орчныг цэвэрлүүлж иргэд бидний тухьтай амьдрахад туслана гэдэгт найдаж бна.

Иргэн [66.181.161.99] 2021-11-06 04:13:08

Хануул дүүргийн 3-р хороо Гэрэлт өргөө хотхоны урд шороон зам болон барилгын суурийг анхааралдаа авна уу.хэдэн жил ч болж байгаан

Urnaa [139.5.217.76] 2021-11-06 02:19:11

ХУД 3-р хороо Гэрэлт өргөө хотхон 5 жил дутуу баригдсан балгастай өнжлөө.3 барилгийн голд баригдсан энэ балгас нь хог шороогоор дүүрсэн зундаа шавар шавхай дүүрэн өвөл зунгүй машин орж гарж болохгүй хэцүү байна энийг нурааж машиний зогсоол болгож өгөөч !!!!!

Zochin [122.201.24.95] 2021-11-06 02:10:29

ХУД.т ХУ таурын замын зүүн талд 8 жил болж бга нурсан хашаа бнаа яаралтай буулгаж хүүхдийн тоглоом, ногоон байгууламжтай болмоор бна. Энэ хавийн байрнуудад хүүхэд тоглох ямар ч талбай байдаггүй.

Зочин [202.21.107.79] 2021-11-06 02:02:46

Зам засах нэрээр буулгаад хаясан , хог шороо болсон юмаа цэгцэлж цэвэрлээчээ. Ялангуяа БГД 4 р хороог ёстой нэг хог шороотой нь хольж хутгаад. Цэвэрлэж буулгасан юмаа буцаагаад цэгцлээч.

Battsetseg [66.181.191.158] 2021-11-05 19:33:52

ХУД 3- р хороо Гэрэлт өргөө хотхоны хажууд хашаа хогоор дүүрсэн нүх ухсан зундаа усаар дүүрэн байдаг байшингийн балгас машин гарахад маш хэцүү энэ газрыг чөлөөлж зогсоолтой болгомоор байна. Жич: Говийн замаар ороод Алтай хотхоны баруун урд Гэрэлт өргөө хотхоны залгаа 3 жил болж байна. Та бүхэнд итгэж байна

Зочин [192.82.76.94] 2021-11-05 16:09:20

Эхнээсээ гаргасан шиидвэрээ сайн боловсруулж батлахгүй бол иргэд, ААН чинь эргэж буцсан шиидвэрээс чинь болоод туйлдаж бна шүү

Зочин [172.58.160.236] 2021-11-05 13:44:10

Ulsiin tsirkiig Mongoliin huuhed zaluust erguulj ogohiig shaardaj baina!

Зочин [202.126.89.133] 2021-11-05 13:36:31

Зүүнхүрээ хотхоны зүүн талд төв зам дагуу 20 гаран жил барилга барихгүй хог ,архичдын байрладаг газар баых юм.Хэн гэдэг даргынх нь газар болоод байгаад байдаг байнаа!!!! Хүүхдийн тоглоомын талбай ч юмуу хөгшид хүүхдийн салхилах газар болгож өгөөч Сумьяабазар даргаа!!!!!!!

Зочин [103.57.92.14] 2021-11-06 02:53:39

Тэр хавиар цэгцэлмээр, биеийн тамирын талбай болгомоор газар хэд хэд бий. Явган хүний замын асуудал бас байнө.

Зочин [192.82.76.94] 2021-11-05 16:10:27

Хөдөө яв л даа, нуль агаар, хот гэдэг чинь өөр

Иргэн [192.82.91.103] 2021-11-05 10:47:02

Байсан барилгыг нураагаад балгас болгосон циркийг яах гэж байна даа

Sai [66.181.177.27] 2021-11-05 08:08:01

Баянзүрх дүүргийн 3 хороо 7 байрны урдах хашааг буулгаач ээ

Zochin [202.9.41.24] 2021-11-05 05:50:47

Tsetseglj baigaa neriidleer yaj bga boldo

Зочин [103.80.210.183] 2021-11-05 03:41:20

энэ өөрөө тэр ухсан нүхэндээ ороод үх. энд бодит дэлхийд лай болж байхаар хийсвэр ертөнцдөө хийсээд явж байг

Зочин [150.129.142.40] 2021-11-05 03:15:40

Тэгээд хурдан цуцлаачээ. 13 р хороолол Натур хавиар дүүрэн хашаатай ухсан нүхнүүд олон жил байж л

БУРХАН&ЧӨТГӨР [103.26.195.178] 2021-11-05 02:52:02

ХЭЗЭЭ ЭНЭ СҮРЖИН МЭДЭГДЛҮҮДЭЭ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ ГЭЖ БАЙНА?! ГАНЦ ХОЁР ХУЛГАЙЧУУДЫГ УЙЛУУЛААД НИЙТ УЛААНБААТАРЧУУДЫГ БАЯРЛУУЛБАЛ САЙН Л БАЙНА. ЯЛАНГУЯА ЭКО НЯМДАВАА, АЛТАЙ БАТ-ЭРДЭНЭ, МОНУРАН НАРАНХҮҮ МЭТИЙН ДАВАРСАН ХУЛГАЙЧУУДЫГ ТОРНЫ ЦААНА СУУЛГАДАГГҮЙ ЮМ ГЭХЭД УЙЛУУЛАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ...

Zochin [64.119.27.51] 2021-11-05 02:29:46

Циркийн газрыг цжцалж цэцэрлэгт хүрээлэн болгох хэрэгтэй

Зочин [192.82.76.94] 2021-11-05 16:12:41

Тэр нь ч юу вэ, сэргээх нь чухал, иимэрхүү тэнэг яриа, зангаа татмаар юм

Тэнэг бөхчин гуай [202.126.89.107] 2021-11-05 02:20:18

Сүүлийн 2 жил ковид гээд аж ахуйн нэгжүүд маш хүнд байдалтай байхад энэ бөхчин нөхөр битгий л тэнэг гэдгээ дахин дахин нотлоод байгаарай.

irgen [202.9.40.247] 2021-11-05 02:03:37

Unen uu.Bayngol 5r horoo Nomingiin ard 80a.b bairni derged nuh uhaad 8 jil garui hogoor duursen hashaa baij bn.UIH gishuun Ganbaatar ch toohgui.e ene haviin irged hashaa duuren hogoor evel.zungui amisgalaad.hashaa n unahaar bosgochdog ezentei murtlee dotorhi hog n Uul ovoo bolson


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.