УОК-ын Шуурхай штаб: Вакцины 3-р тун яагаад чухал вэ

Aдмин / Эрүүл мэнд

Вакцины 3-р тун яагаад чухал вэ
1. Ковидын хүндрэл болон нас баралтаас сэргийлэх цорын ганц шийдэл нь вакцин.
2. Мутацлагдсан хувилбарууд дэгдэх тоолонд бүх төрлийн вакцины үйлчлэл 3-6 сарын дараа буурч байгаа.
3. Монголд дельта хувилбарын тархалт вакцины үр нөлөөг 30 орчим хувиар бууруулсан гэдэг эрдэмтдийн судалгаа гарсан.
4. Өвлийн улиралд томуу болон делта хувилбар хавсарсан хүндрэл үүсгэх эрсдэлтэй.
5. Вакцинд хамрагдаагүй хүмүүс халдвараар өвчилсөн тохиолдолд хүндрэх, нас барах эрсдэл их байна.
6. Иргэд Вакцинд хамрагдах хувь хэмжээ нэмэгдэх тусам халдварын тохиолдол буурч, эмч эмнэлгийн ажилчдын ачаалал эрс багасч байна.
Иймд иргэн та вакцины бүрэн тундаа хамрагдаагүй эсвэл 3 дахь тунгаа хийлгээгүй бол цаг алдалгүй вакцинаа хийлгэж өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хүндрэл, эрсдэлээс хамгаалаарай.
Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб


Сэтгэгдэл

Зочин [195.46.106.44] 2021-11-17 06:04:31

Наадуулаа санаатайгаар өвчин тараасан гэдгээр хариуцлага хүлээлгэ л дээ. Гуйгаад гувшаад суух юм. Төр нь төр шиг иргэн нь иргэн шиг байцгаавал яасан юм бэ. Юм ойлгохгүй бол ойлгуулдаг аргууд бий л дээ. Хэдэн ухвар мөчид хүмүүсээс болж улсаараа сүйрэх эсвэл ужгирч сунжрах аюул үргэлж дагаж байна.

Зочин [64.119.21.146] 2021-11-17 05:55:01

Вакциндаа хамрагдаж эрүүл мэндээ хамгаалахнь таны асуудал шүү дээ.ш.у. ны үндэслэлгүй мунхаруулганд автаж байж өвчин тусч амь насаа алдвал та л өөрөө хохирно шүү дээ.гуйлгаад байх хэрэгүй байх ЭМЯ. Төрийн төлөө амьдраагүй биздээ.

зочин [203.217.139.240] 2021-11-17 05:47:34

Хүмүүс яагаад вакцинд хамрагдахгүй ингээд гуйлгаад бдаг юм бэ, эрүүл үү гэж бодохоор. Өөрсдөө их, бага хэмжээгээр өвдөж, бусдын үхэхийг харах тийм сайхан байдаг юм уу. Ёстой эрүүл гэхэд эргэлзээтэй

Зочин [192.82.72.94] 2021-11-18 00:47:54

Хоёр тунгаа хийлгээд ковидгүй, маскгүй зун үзчихээд сагаж байхгүй юу.

Зочин [202.126.89.167] 2021-11-17 04:58:08

АНУ, Англи, Герман зэрэг орнууд 3 дахь тунг маш шуурхай хийж байна, вакцинд хамрагдаагүй нөхдийг гэрт нь хорьж байгаа гэнэ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.