ШУУРХАЙ: Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Хадбаатар, Б.Уртнасан нарыг допингийн зөрчил гаргасанд тооцов

Aдмин / Спорт

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны 10-р сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.

Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан 1 бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн.
Иймд 2021 оны 08-р сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно гэж МҮБХ-ноос мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.103] 2021-11-19 02:16:39

Оюунболд үнэхээр тэнэг юмуу өөрөө дор даваанд унана гэж бодсон юмуу Дахиад л допинг хэрэглэж байдаг Дээгүүр барилдсан бөхчүүд шинжилгээ өгдөг гэдгииг мэдмээр юмдаа Эсвэл шинжилгээг аргалчихна гэсэн тооцоо байсан юм уу Ямар ч байсан энэ нөхөр хэдэн жил барилдахгүй болж шударга бөхчүүдииг баллаад байхгүй сайн юм болж

Нямсүрэн. Д [202.21.109.39] 2021-11-19 01:23:25

нэрээн арайл байна ккк, ккк, ккк, өө хөөрхий ийм юм яриад байх юм. үнэн юм уу арайл байна. Бөхчүүл минь.

Нямсүрэн [202.21.109.39] 2021-11-19 01:19:38

Монгол бөхийн барилдааныг яаж ч үгүй хийх гэж оролдоо барахгүй Хятадуудаа Та нар 200 жил даралсан боллоо юм биш үү. Одоо бөх барилдаал түрүүлсэн л бол допинг хэрэглэсэн гэдэг болж Үгүй л байхгүй юу. худлаа өөрийн дэмждэг хүн түрүүлж чадаагүйд хосоол допин хэрэглсэн гэдэг болж энийг нь Хятадууд ашиглаал дороос нь галлаад өгдөг болж уттага алга: Хятад минь:

Зочин [66.181.190.144] 2021-11-18 16:42:49

Бөхчүүд Допинг хэрэглээд цол ахидаг, бэлтэйчүүд лобби хэрэглээд тушаал ахидаг сайхан бна шүү

Зочин [202.9.40.38] 2021-11-18 07:24:32

Энэ Оюунболд тэнэг юм байна!

Зочин [66.181.178.201] 2021-11-18 05:08:42

одоо арслан цолыг нь хураана биз дээ

Мөнх [202.9.46.250] 2021-11-18 04:14:08

Хайран схан монгол барилдаан Өөдгүй нэр төр горилсон башир арга Ийм юмнуудыг ахин барилдуулахгүй бх Бөх хүний нэр төр монгол бөхийн барилдааныг гутаагсад хөө хөө хөө Юнескод бүртгэлтэй монгол бөхөө ард түмнээ доромжилогсод

Зочин [66.181.160.107] 2021-11-18 04:00:53

Допингийн ДДД аварга ББ -ийн уугуул нутгийн унаган шавийн урхаг допингийн хэрэг үргэлжилсээр ...

Зочин [66.181.160.59] 2021-11-18 03:55:53

Увс


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.