Нийслэл хот хилийн цэсийн маргаанаа цэгцэлнэ

Aдмин / Нийгэм

Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний газар нутагтай. Энэхүү хилийн цэсийг анх 1982 онд, БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 131 дүгээр зарлигаар тогтоож байжээ. Түүний дараа 1996 онд УИХ-ын тогтоолоор нийслэл болон дүүргүүдийн хилийн цэсийг тэлж, шинэчлэн баталсан байна.

Энэхүү тогтоолын хоёрдугаар заалтаар Улаанбаатар хоттой хил залгаа Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумдын хилийн цэсийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг тухайн үеийн Засгийн газарт даалгасан байдаг. Харамсалтай нь, энэ асуудал одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүйн улмаас нийслэл хот болон дээрх сумдын газар нутагт тодорхой хэсэгт давхцал үүссэн байна. Тиймээс өчигдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцэв.

Хилийн цэсийн маргааныг шийдвэрлэхийн тулд энэ онд Засгийн газрын 146 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 66 дугаар захирамж, Барилга, хот байгуулалтын сайдын 67 дугаар тушаал гарч, маргааныг эцэслэх Ажлын хэсэг байгуулаад байгаа юм. Ажлын хэсэгт салбарын яам, мэргэжлийн байгууллагууд, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн төлөөлөл, Төв аймаг болон Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумдын Засаг даргын орлогч гэхчлэн 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, энэ онд хэд хэдэн удаа хуралджээ. Нийслэл хотын зүгээс 1996 онд баталсан хилийн цэсээр газар нутгаа бататгах хүсэлтээ илэрхийлсэн бол сумдын зүгээс дахин хуваалт хийх саналтай байгаа аж.

Тиймээс Улаанбаатар хотын хилийн цэсийг 1996 оны УИХ-ын тогтоолоор тогтоох асуудлыг НИТХ-д өргөн мэдүүлж, цаашлаад Ажлын хэсэг, Засгийн газар, УИХ-д өргөн барьж, хилийн цэсээ баталгаажуулж авах нь зүйтэй юм гэдэгт Зөвлөлийн хурлын гишүүд санал нэгдэв.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.23] 2021-11-19 06:17:17

1921 оноос л эхэлж хот гэж бий болсон болохоос өмнө зүгээр л шарын шашны газар байсан шүү дээ зайлуул.

Зочин [122.201.31.175] 2021-11-19 05:45:36

Том газар нутагтай хүн ам ихтэй дүүргүүдээ хүн ам цөөн багаа нутаг дэвсгэртэй дүүргүүдэдээ хувааж хуваарилан тэнцвэр жүүлэх хэрэгтэй.Жнь: СБД тБЗДийн хэсгийг.СХДээс БГД т гэж тэнцвэржүүлж хуваах хэрэгтэй.Тэгэхгүй бол зарим нь дэндүү их хүн амтай нутаг дэвсгэр ихтэй.Зарим нь нутаг дэвсгэр хүн ам бага...Ийм тэнцвэргүй юм гэж юу бсан юм бэ?! Толгойгоо ажиллуулаад ажилаа хийцгээгээчээ?!Хуучин системээсээ салахгүй юмаа.Шинжчлэлт өөрчлөөлтөд аягүй дургүй.Бахь бдагаараа л бгаад бх сонирхолтой.Ямар ч их чрьдаг юм.ярьсаар бтал 30 жил боллоо.Өөрт нь ашиггүй бол өөрчлөөлт хийх дургүй төрийн амьгүй албатууд...

irgen [202.9.40.16] 2021-11-19 03:32:27

Hudlaa yrihaas tsaashgui.Gazriin alba.Klastariin zurag hiideg huviin Geodiziin jampani nertei luivarchid chin hot huduugui duraaraa durgij bn Odoo bol huvi hun gazar avna gj hezeech bhgui.huviin .huvisgaliin olon hana murgeed duusaa.Uneheer buzaruud uom bilee.Gazriin talaar irgedees medeelel avaasai.Dandaa lyivarchid ter munge n yaj OLZ boldog uom

Зочин [139.5.216.77] 2021-11-19 03:12:17

Олон жил иргэдийг чирэгдүүлж байна даа. Гэрчилгээ шилждэггүй.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.