Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршлууд
Энэ сарын 19-нд нийслэлийн хэмжээнд I тунд 85, II тунд 169, нэмэлт сэргээх тунд 5727, нийт 5981 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 26.7 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2966 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67841 (76.3 хувь), 16-17 насны 26681 (78.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Харин өнөөдөр /2021.11.20/ Улаанбаатар хотод явуулын 3, суурин 23, түр 23 цэгт 51 багийн 249 эмч, ажилтан ажиллаж, 4492 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Мөн томоохон зах, худалдааны төвүүдэд 23 түр цэг ажиллаж байна.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.
Сэтгэгдэл