АТГ: Нийтийн албанд томилогдох 210 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газар 2021 оны 11 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 210 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт 113 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 318 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 108 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 83 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 15 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 68 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Нийтийн албанд томилогдох 210 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.