Бордооны хэрэглээ ба үйлдвэрлэл, органик хаягдлын дахин боловсруулалт онол практикийн бага хурал боллоо

Aдмин / Нүүр

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын хүнсний хаягдлыг дахин боловсруулах төсөл, Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран "Бордооны хэрэглээ ба үйлдвэрлэл, органик хаягдлын дахин боловсруулалт" сэдэвт онол практикийн бага хурлыг цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Хуралд Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, ХХААХҮЯ, НХХААГ, ХААИС болон томоохон үндэсний үйлдвэрлэгч байгууллагууд оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулагдаж буй Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын хөрсний бохирдол, доройтлыг бууруулж, ногоон байуугалмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд органик хаягдлыг сэргээн ашиглах, эдийн засгийн эргэлтэнд оруулахыг дэмжих зорилгоор бага хурлыг зохион байгууллаа.
Хурал хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд эхний хэсэгт Уур амьсгалын өөрчлөлт ба органик хог хаягдлын менежментийн тухай таниулах, Бордооны талаарх суурь ойлголт, хөрс хамгаалал, ургамлын хооллолтын талаар зэрэг мэдлэг хүргэх зэрэг мэдлэг мэдээллийг ХХААХҮЯ, УБЗАА, МУИС, ХААИС, АХБ-ны эрдэмтэн, багш, мэргэжилтнүүд хүргэсэн юм.
Тавигдсан илтгэлүүд:
- Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, органик хаягдлыг дахин боловсруулах талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа
- Органик хог хаягдлын уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлж буй үр нөлөө
- Бордооны ангилал, стандарт, компостын зарчим
- Ургамлын хооллолтод бордооны ач холбогдол
- Бордоог хэрэглэх технологийн онцлог
- Бордоотой холбоотой эрх зүйн зохицуулалт, хэрэгцээ, хангамж
Хурлын сүүлийн хагаст Органик хаягдлын менежмент, бордоо үйлдвэрлэх үндэсний болон олон улсын туршлага хуваалцах, Бордооны үйлдвэрлэл ба хэрэглээнд тулгамдаж буй асуудал, зах зээлийн хэрэгцээ шаардлага, нөхцөл байдлыг хэлэлцэх, цаашдын үйл ажиллагааг тодорхойлох хэлэлцүүлэг, семинар хэлбэрээр зохион байгууллаа.
Тавигдсан илтгэлүүд:
- Цөлжилттэй тэмцэх дэлхийн туршлагууд ба Тэрбум мод үндэсний хөдөлгөөн
- Ногоон байгууламжид ашиглаж буй бордоо, хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудал
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажлын туршлага, сургамж
- Органик хог хаягдал, хүнсний хаягдлын менежментийн олон улсын туршлага
- Японы ЕМ технологийг монголд нутагшуулан органик хаягдлыг үнэргүйжүүлэн компост бордоо үйлдвэрлэх ажлын тухай
- Монгол Экологийн бордоо ХХК-ийн органик ба эрдэс нийлмэл бордооны үйлдвэрлэл
- Хүний өтгөн ялгадсаар хийсэн бордооны аюулгүй байдлын судалгаа
Илтгэлүүдийн төгсгөлд сонирхсон болон тулгамдаж буй асуулт, асуудлын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Сэтгэгдэл

Zochin [202.9.41.3] 2021-11-23 15:40:30

Энэ ямар луйварчин нь хүмүүсийн хийж байгаа ажлыг хулгай хийж яриад бна аа. Японы EM технологийн нутагшуулалт гээд,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.