Их дуулгад зодоглож буй жүдочдын барилдах хуваарь

Aдмин / Спорт

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн Гранд Слам тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдах гэж байна. “Абу Даби - 2021” Их дуулгад Монгол Улсаас нийт 20 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 10) хүч үзэхээр болсон.

Монголын тамирчдын түрүүч өчигдөр Абу Дабид хөл тавьсан бөгөөд ОУХМ Б.Хишигбаярын удирдлага дор ур чадвараа сорин өрсөлдөнө.

Эх орноо төлөөлөн Их дуулгад зодоглож буй жүдочдын барилдааны хуваарийг хүргэж байна.

Энэ сарын 26-ны баасан гараг:

Эрэгтэй 60 кг-д Э.Сумъяабазар, Б.Сүхбат, -66 кг-д Ё.Басхүү, Г.Сод-Эрдэнэ, эмэгтэй 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 57 кг-д Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг,

Энэ сарын 27-ны бямба гараг :

Эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Г.Болор-Очир, Б.Батболд, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Баасанжаргал, С.Лхагвадулам, 70 кг-д М.Даваасүрэн, Ц.Энхчимэг,

Энэ сарын 28-ны ням гараг:

Эрэгтэй +100 кг-д О.Цэцэнцэнгэл, С.Бат-Орших, эмэгтэй -78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн нар барилдана.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.