Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Сонгууль 2020

- Өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

08:00 цагт: Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний чуулган болно. Тус чуулганаар “Цэнхэр алт-Ногоон хэрэм” сэдвийн дор Монгол орны усны салбарт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, гарц шийдэл эрэлхийлж холбогдох газруудад хүргүүлэх санал-зөвлөмжийн төсөл батална..

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ТӨВ БАЙР

12:00 цагт: Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас: 99295063, 88007709

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

14:00 цагт: “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг “Даашинзтай улс төрч: Хэвлэл мэдээллийн агуулга дахь хэвшмэл ойлголт ба үзэн ядах үг хэллэг”, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын гүйцэтгэх захирал А.Анударь “Улс төр дэх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл” сэдвээр мэдээлэл танилцуулна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.