ХӨСҮТ-д 33 мянган ам доллларын хандивын мэс заслын маскыг гардуулан өглөө

Aдмин / Эрүүл мэнд

ХБНГУ-ын Элчин сайдын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандивын 105,000 ширхэг мэс заслын маскыг /2021.12.07/ гардуулан өгөх арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Регина Рутенберг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ын Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж. Байгалмаа, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц. Чинбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан 2021 оны Ковидын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, ДЭМБ болон Эрүүл Мэндийн Сайдын 734-р зөвлөмж дагуу халдварт өвчинтэй тэмцэх ажиллагааг хийсээр байна гэдгээ онцлов.

Arslan.mn

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Регина Рутенберг “ХБНГУ нь Ковид-19 цар тахлын үед санхүүжилтийн хувьд идэвхитэй ажиллаж байна. Герман улс өнгөрсөн хугацаанд Ковакс хөтөлбөрт нийт 1 тэрбум еврог зарцуулсан бөгөөд тус хөтөлбөрт Монгол улс 2021 оны эхээр хамрагдсан билээ. Өнөөдөр бид бүхэн ХӨСҮТ-д нийт 33 мянган ам доллларын хандивыг гардуулж байна.” гэдгийг онцлов.

Arslan.mn

Үргэлжлүүлэн ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица “ Ковид-19 цар тахлын эхэн үеээс тасралтгүй ажиллаж буй ХӨСҮТ-д талархал илэрхийлж байна. 2020 оны эхэн үед халдвар хамгааллын дэглэм хамгийн чухал байсан ба энэ үед яаралтай түргэн тусламжийн сургах багыг Герман улсаас Монгол руу илгээсэн. Ковид-19 цар тахлын эхэн үеээс ДЭМБ нь халдвар хамгааллын дэглэмийн гол зөвлөмжүүдийг өгсөөр ирсэн. Цаашид ч дэмжин ажиллана” гэдгээ хэлэв.


Сэтгэгдэл

Zochin [202.55.188.106] 2021-12-08 07:55:45

HUSUT iinhen gej uursduu handiviin dalaid shumbaj ard irgediig uhliin dalai ruu haydag muu er shingesen har energitei emch ajilchdaar duursen gazar.

иргэн [139.5.219.158] 2021-12-08 07:37:54

Хандив аваад л Нөгөө гараараа хувь эмнэлэгрүү өгөөд л болиомоордоо!!!!хувийн Эмнэлэг том төхөөрөмж өгдөг нөхөрийг зайлуул ичээч.!!!!!!эмчийн нэр гутаасан гөлөгнүүд дээр нь бж л бх юм драк !!!!!!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.