Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулж байна

Aдмин / Эдийн засаг

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах ажлыг шуурхайлахыг төсөл боловсруулах Ажлын хэсэгт даалгаж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.

Төрийн бүтээмж, боомт, эрчим хүч, Улаанбаатар хотын автозамын түгжрэл, аж үйлдвэржилт, байгалийн нөөц гэсэн асуудлууд өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлс болж байна. Эдгээр хязгаарлагч хүчин зүйлсийг “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд шийдвэрлэж сүүлийн 10 жилд тасралтгүй буурсан ажиллах хүчний оролцоо болон бүтээмжийг сайжруулах цогц арга хэмжээнүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлснээр эдийн засаг сэргэж, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгоно гэж үзэж байна.

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах ажил нь “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгслийн нэг юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.245] 2021-12-10 07:48:35

Эрдэнэт овоотын төмөр зам нь баруун аймгийг сэлэнгэ аймагтай холбож мал аж ахуйн бүс

Зочин [64.119.24.238] 2021-12-08 11:45:39

Тэрбум мод төсөл монгол орныг сэлэнгээс илүү үржил шимтэй болгоно

Иргэн [139.5.219.158] 2021-12-08 07:30:49

Олигтой юм ярдаг уу?дайн үзсэн ороноос долоон дор амьдралаа хараач !!!●●●●●●


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.